Өнөөдрөөс их, дээд сургуулийн танхимын хичээл эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс их, дээд сургуулийн танхимын хичээл эхэлж байна

Өнөөдрөөс их, дээд сургуулийн танхимын хичээл эхэлж байна

Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс эхэлж, 13-наас онол, практикийн хичээл цахим болон танхимаар орохоор болсон. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцана гэж салбар яамнаас мэдээлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулсан билээ. Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн дагуу цар тахлын үед хичээл, сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийж байгаа. Тухайлбал,

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс цахимаар, 13-наас танхимаар эхлүүлнэ. Их, дээд сургуульд хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан Улаанбаатар хотод ирж суралцах урьдчилсан төлөвтэй тул хичээл эхлэх хугацааг ялгаатай тогтоосон байна.
  • Хичээлийг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Халдвар илрээгүй ногоон түвшинд байгаа ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг танхимаар зохион байгуулна. Хүн хоорондын зай баримтлан анги танхимын багтаамжаас хамаарч нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20-25 байна.
  • Аймгийн төв, нийслэлд байршилтай ерөнхий боловсролын сургууль болон халдвар илэрсэн тохиолдолд бүс нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хоёр бүлэгт хуваагдаж танхимд тав хоног, гэр бүлийн орчинд тав хоногт зайн, цахим хэлбэрээр тус тус ээлжлэн хичээллэнэ гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж