100 настай Ч.Намдаг гуайг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ | News.MN

100 настай Ч.Намдаг гуайг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

100 настай Ч.Намдаг гуайг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

100 настай Ч.Намдаг гуайг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Ирэх онд түүхт 100 жилийн ой нь тохиож буй Төрийн хяналтын байгууллагад тасралтгүй 25 жил ажиллаж, тус байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан  Ч.Намдаг гуайн 100 насны ойг тохиолдуулан  Үндэсний аудитын газрын удирдлагууд  хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Ч.Намдаг гуай 1921 оны есдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймагт мэндэлсэн бөгөөд 1960 онд Намын дээд сургууль төгсөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн хянан шалгах комисст нийгэм, соёлын асуудал хариуцсан орлогч даргаар томилогдон Төрийн хяналт шалгалтын байгууллагатай ажил, амьдралаа холбожээ. Энэхүү уулзалтын үеэр Ч.Намдаг гуай “Хянан шалгах байгууллага  ажилдаа хариуцлагатай,  хөдөлмөрч, хатуужилтай, зарчимч, шударга, нийгмийн эрх ашгийг ямагт урьтал болгох зан чанарыг хүнд  суулган төлөвшүүлдэг” хэмээгээд  Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад ажлын амжилт хүсэж, ерөөлөө хайрлалаа.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Төрийн аудитын байгууллагын 100 жилийн ойн босгон дээр Ч.Намдаг гуайн 100 насны ой давхцаж буй бэлэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж буйг онцлоод,  эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж ирэх онд тохиох түүхт ойн арга хэмжээнд оролцохыг урилаа.

Ч.Намдаг гуай улс нийгэмдээ  50 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөхдөө Хяналт шалгалтын албанд 26 жил удирдах албан тушаал хашжээ. Нас сүүдэр 100 хүрч яваа,  11 хүүхэдтэй өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн Ч.Намдаг гуайн гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нарт нь Төрийн аудитын байгууллагын хамт олны зүгээс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Ч.Намдаг гуайн гэр бүлийн гишүүд түүний ажиллаж байсан байгууллага хамт олон 100 насных нь ойд ийнхүү хүндэтгэлтэй хандаж, хүлээн авч уулзаж буйд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-12 66.181.191.88

Төрөөс хулгай хийдэг хулгайчгүй, оффшоргүй сайхан нийгмийн үе буюу Социалист нийгмийн үеийн үнэнч шударга өвөөд эрүүл энхийг хүсье.Үнэхээр соц нийгэм сайхан нийгэм байсан юм шүү. Хог ухаж явдаг хүн байгаагүй,хүн бүр ажилтай, орлогоиой, маргаашдаа итгэлтэй, хүн хүнийхээ төлөө нийгэм байсныг ахмад үеийнхэн нотлоод өгнө өө.

Avatar

Зочин 2021-09-12 192.82.84.123

урт наслаарай

Avatar

Зочин 2021-09-12 185.100.87.253

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-12 185.108.106.155

ӨВӨӨ САЙХАН НАСЛАЖЭЭ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

Avatar

Badarch taxar 2021-09-12 103.212.116.35

70 настай хүн шиг бна 120 хүрэх байх өө

Avatar

Зочин 2021-09-12 66.181.189.10

Ali eet 20-iod ond tursun murtluu ter on saraa bvr uduruu tasan sain medeed bnaa ?

Avatar

Зочин 2021-09-12 103.212.119.242

хэхэ. оноо бол мэднэ. намрын дунд сарын шинийн тэдэн гээд л барим тавин хэлнэ шүү дэ. одоо ой санамж бол гойд сайн. он сар өдөртэй нь өнгөрсөн түүхээ ярина шүү дээ.

Avatar

Зочин 2021-09-12 202.9.46.59

Күэ мөн….сайхан золиг оо

Avatar

Зочин 2021-09-12 202.21.108.134

Сайхан буянтай буурай байна даа

Avatar

Хөх монгол 2021-09-12 202.126.89.141

Захиргаадалтын үе-н хүн бн. Монгод Орослуу хамаг баялгаа яаж ачуулж бсныг сайн мэдэх хүн биз)

Avatar

орос руу 2021-09-12 66.181.190.30

Монголоос орос руу гарч байсан түүхий эдийг бүртгэдэггүй байсан өвөө юугаа мэдэхэв

Avatar

Зочин 2021-09-12 103.212.119.242

улсынхаа хөрөнгийг зөв зарцуулж байна уу буруу зарцуулж байна уу гэдгийг шалгаж зааваарладаг байсан хүн. одооных шиг авилгал, дундаа орж тал засна гэж байхгүй.. Ардын хянан шалгах хороо гэж нэртэй байсан. 95 он хавьд Энхсайхан ч билүү хэдэн нөхөд ардын хянан шалгахыг болиул гэж тараасан. Сүүлд аудит болгоод дахин байгуулсан ш дэ. Монголын тагнуулын байгууллагыг хүртэл татан буулгасан.. хяналт шалгалтгүй гээр явсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж