Зээлээ төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны мэдээллийн санд оруулна

Хуучирсан мэдээ: 2021.09.12-нд нийтлэгдсэн

Зээлээ төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны мэдээллийн санд оруулна

Зээлээ төлөөгүй төгсөгчдийг Монголбанкны мэдээллийн санд оруулна

Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн 15 мянга орчим төгсөгчийн диплом Боловсролын зээлийн санд байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас  мэдээлсэн. Тэгвэл энэ “Хөнгөлөлттэй зээл”-ээр сурсан төгсөгчид төлбөрийн үлдэгдлээ төлж, дипломоо аваагүй тохиолдолд тэдний мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд оруулах болсныг мэдэгдлээ.

"Хөнгөлөлттэй зээл"-ээр сурсан төгсөгчид   https://lavlagaa-bzs.firebaseapp.com/#/diplom холбоосоор нэвтэрч, регистрийн дугаараа оруулснаар зээлийн үлдэгдлийн лавлагааг харах боломжтой.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗАХИРАЛ Ж.АРИУНБОЛД:

-Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт 7.2 тэрбум төгрөгийг дунджаар 4800 оюутанд олгох боломжтой. Оюутны хөгжлийн зээлийг улирал тутмаар олгодог. Хичээлийн жилийн нэг улирлын дундаж төлбөр 1.5 сая төгрөг гэж тооцвол 4800 оюутанд зээл олгох урьдчилсан тооцоолол байна. Мөн төрийн өндөр албан тушаалтны хүүхдэд санхүүжилт олгохгүй.

Засгийн газрын 2004 оны тогтоолоор 1993-2004 он хүртэл их дээд сургуульд суралцаж төгссөн оюутнуудын зээлийг бүрэн чөлөөлсөн байдаг. Мөн 2008 оны Засгийн газрын 187 дугаар тогтоол гарч, мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан, сурлагын голч дүн 2.8-аас дээш бол энэ хугацаанд суралцсан оюутнууд дипломоо авах бүрэн эрхтэй.

Иймд Боловсролын зээлийн сангаас төгсөгчдөд дипломоо авахыг сануулсан. Түүнчлэн 2008-2016 оны хооронд зээлээр суралцаж төгссөн оюутнууд сургалтын төлбөрөө төлж дипломоо авахыг мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж