ХОНЬ
Эрүүл мэнддээ анхаараарай. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Зөвхөн сайн уншиж ойлгож чаддаг бичиг баримтанд л гарын үсэг зурж болно. Энэ үед хийх ажил хэрэг гэрээ хэлэлцээ нөхөрсөг мөн итгэл дагуулж ирнэ. Таны алдар нэр өснө. Хэрвээ хайр дурлал тань татгалзахад хүрвэл нэмэлт хичээл зүтгэл гаргаарай. Та нэр төр, зорилгодоо хүрэхийн тулд нилээн идэвхтэй байна. Төлөвлөгөөний өөрчлөлт ашигтай байх тул тэмцээрэй.
ҮХЭР
Нэр төр хөөцөлдсөн тэмүүлэл, амбицаа дараарай. Өөрийн бодолдоо хэт итгэснээс гэнэтийн хөнгөн шийдвэр үйлдэл гаргаж болзошгүй. Хүнд сорилт гэнэтийн саад тотгор таныг зорилгоос тань хазайлгана. Ийм үед нөхдийнхөө дэмжлэгт найдаарай. Таны материаллаг амьдралд бүх зүйл хэвийн байна. Янз бүрийн эх үүсвэрүүдээс мөнгө орж ирж урсгал зардлыг нөхөж чадна. Хосуудын хэрүүл маргаан ертөнцийн төгсгөл мэт санагдах болно.
ИХЭР
Одоо таны оюун ухаан эмх цэгцтэй болж төвлөрөлт тань сайжирч анхаарлаа төвлөрүүлэх чадвар тань их хэмжээгээр өснө. Мөн эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийж, хоолны дэглэм барихад маш тохирсон үе. Хайр сэтгэл, хувийн харилцааны хувьд өрчлөлттэй, хэлбэлзэлтэй долоо хоног. Танд эвгүй байсан ч өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Зарим нь таныг хол газар явуулахыг хүснэ. Гэвч энэ төгсгөл биш, энгийнээр харилцаагаа сэргээхийг оролдоорой.
МЭЛХИЙ
Capны нөлөөллөөр таны холбоо харилцаа эрчимжих болно. Мэдлэгээ дээшлүүлэх болон өөрийн сэтгэл доторх асуудлаа бодож тайлахад тохиромжтой долоо хоног. Өрсөлдөөн ихтэй долоо хоног байх нь. Өөрийнхөө ухаан санааг удирдаж, тэвчээртэй байж чадсанаар та ялж чадна. Долоо хоногийн сүүлээр холын аянд гарч магадгүй. Даарч хөрөх, гэмтэж бэртэхээс болгоомжлоорой.
АРСЛАН
Таатай долоо хоног. Энэ долоо хоног тэр чигтээ таатай уур амьсгалтай байна. Өөрийгөө барьж, мэдрэмжээ дарах хэрэггүй. Хайртай, дотны хүмүүстээ хэр их хайртайгаа хэлж, мэдрүүлээрэй. Завгүй ажилтай байсан ч сайхан инээмсэглэж, хамт ажиллагсадтайгаа хөгжилтэй дотно байгаарай. Долоо хоногийн сүүлээр онцгой нэгэнтэй болзоо тогтоох бололтой.
ОХИН
Санаа зовоосон долоо хоног. Чухал яаралтай санхүүгийн асуудлуудад анхаарлаа хандуулах шаардлага гарна. Олон чухал асуудлуудыг зэрэг амжуулж чадахгүй. Магадгүй хэт их зарлага таныг өрөнд унагаж мэднэ. Долоо хоногийн сүүлээр танд ийм боломж гарч ирнэ. Зүрх сэтгэлийн асуудалд шийдвэр гаргахад тохиромжгүйг од эрхэс сануулж байна. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч хайртай хүнээ зөв танихгүй бол хожим нь харамсахад хүрнэ.
ЖИНЛҮҮР
Завгүй долоо хоног. Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Бие даан ажиллахыг хичээгээрэй. Тогтмол дасгал хийж, хоолны дэглэмдээ анхаарах шаардлагатай. Хүчирхэг зөн совин, нямбай төлөвлөгөөтэй байсан ч энэ долоо хоногт будлиан, эмх замбараагүй байдал давамгайлна. Эрүүл мэндийн хувьд хэвийн байх боловч, гэнэтийн осол гэмтлээс сэргийлээрэй.
ХИЛЭНЦЭТ
Сэтгэл ханамжтай долоо хоног. Та аливаа асуудлыг шийдвэрлэх хангалттай хүч чадал, мэдлэг чадвар байгаа учир түүнийгээ үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй. Өөрийгөө болон авъяасаа чадах чинээгээрээ хөгжүүлээрэй. Ямар нэгэн багийн хамтын ажиллагаа, өвчнөө эмчлүүлэх, сайн дурын ажил хийх, олныг хамарсан үйл ажиллагаа явуулах зэрэг нь таны төсөөлснөөс ч илүү сайн үр дүнг авчирна. Иог болон ердийн дасгал хийх нь стрессээс гарах гайхамшигтай арга зам байх болно.
НУМ
Долоо хоногийн эхээр бичиг цасаа цэгцэлж, дуусгаагүй ажлаа амжуулахад цаг заваа зарцуулна. Ажлын хамт олон тань танд итгэл хүлээлгэх болно. Мөнгө санхүүгийн багахан асуудал гарна. Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал тавиарай. Архаг хууч өвчин сэдэрч магадгүй. Бага зэрэг ядрах нь хүссэн бүхнээ хийхэд төвөг учруулна. Алдаа гаргах, бухимдах, хайртай хүнтэйгээ маргах зэрэг нь байдаг л зүйл учир санаа бүү зовоорой.
МАТАР
Бүх зүйл таны бодсоноор байхгүй. Та зорилгодоо хүрэхийн тулд зоригтой байх хэрэгтэй. Гэхдээ илүү амбицаас татгалзаарай. Муу санаатай хүмүүсийн зүгээс дайралт ирж магадгүй. Сул талаа дайснуудаасаа нуугаарай. Хамтрагч нарыгаа алдах нь танд ашиг авчрахгүй. Таны өмнө шинэ боломж гарч ирж магадгүй. Зоригтойгоор шинэ зүйл рүү зүтгээд үз. Сонирхолтой ажилд оролцоно.
ХУМХ
Материаллаг байдлаа дээшлүүлнэ. Таны эхэлсэн ажил үр дүнгээ өгөх бололтой. Зөн совингийнхоо дагуу ажиллаарай. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч, өөртөө эрх чөлөө олго. Удахгүй та өөртөө бүр их итгэлтэй болно. Эргэн тойрны хэрэггүй зүйлд анхаарал хандуулж, цагаа үрэх хэрэггүй. Хайр дурлалын харилцаа сайн байна.
ЗАГАС
Хувийн амьдралд зарим өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Танд сонголтууд гарч ирнэ. Нийгэм дэх байр сууриа дээшлүүлж чадна. Өөрийгөө хөгжүүлэх, эргэцүүлэн бодоход сайн. Ажил хайж байгаа хүмүүст төдийлөн амжилттай биш. Өөрчлөлтийг хүсэж, учир шалтгааныг нь олохгүй хэрнээ өдөр тутмын амьдралдаа сэтгэл гутрах мэдрэмж төрнө. Гэхдээ долоо хоногийн сүүлчээр байдал дээрдэж, та өөрийгөө цоо шинэ, залуу, дахин төрсөн мэтээр мэдрэх болно.
Холбоотой мэдээ