Парис хотын захиргааны үүдэнд Монгол гэр сар сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.12-нд нийтлэгдсэн

Парис хотын захиргааны үүдэнд Монгол гэр сар сүндэрлэнэ

Парис хотын захиргааны үүдэнд Монгол гэр сар сүндэрлэнэ

Парис хотын захиргааны үүдэнд зургаан ханатай монгол гэр нэг сарын турш сүндэрлэхээр болжээ. Уг гэрийг Францийн алдарт уран бүтээлч Николас Хенри захиалж, Парис хотын захиргааны үүдэнд бариулсан бөгөөд “Yourte traditionelle Mongol” гэх монгол гэрээ дэлхийд таниулж яваа чадварлаг хамт олон захиалгыг хүлээн авч гүйцэтгэсэн байна.

Гэр бол монгол орны онцлогийг шингээсэн архитектурын өвөрмөц бүтээл төдийгүй, монголчуудын уламжлалт одон орон судлал, зан заншил, соёлын өвийг агуулдаг. Оршин байх хэлбэрүүдийн дотроос хамгийн бөх бат, төгс төгөлдөр нь бөмбөрцөг  хэлбэр. Эвхмэл сараалжин хана, дээвэр болдог унь, унины тулгуур бөгөөд цонх болох тооно, тооныг түших багана, хаалга, шал зэргээс гэрийн мод бүрддэг. Өнгийг нь цайруулахын тулд эсгийг ясны гурил, шохойгоор өнгөлж, хөнгөн авсаархан энэхүү сууцыг Парисын хотын захиргааны үүдэнд байгааг харсан хүмүүс ихэд шохоорхож байгаа аж. Сараалжилж үдсэн төгсгөл буюу ханын толгой нэг хананд 14-16 байна. 16 толгой бүхий зургаан ханат гэрийг их гэр гэх бөгөөд “Yourte traditionelle Mongol”-ий залуус гадаадын иргэдэд гэр барьж, соёлоо таниулж яваа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж