Ёшихидэ Сүгаг Японы вакцины сайд залгамжлах уу?

Хуучирсан мэдээ: 2021.09.12-нд нийтлэгдсэн

Ёшихидэ Сүгаг Японы вакцины сайд залгамжлах уу?

Ёшихидэ Сүгаг Японы вакцины сайд залгамжлах уу?

Японы вакцины асуудал хариуцсан сайд Таро Коног ард иргэд дэмжиж, Ерөнхий сайд Ёшихидэ Сүгаг залгамжлан Либерал Ардчилсан намын дарга болох ёстой гэж үзжээ. “Nikkei” сонины явуулсан санал асуулгаар дараагийн Ерөнхий сайд бөгөөд намын дарга болоход тохиромжтой хүн бол Таро Коно гэж оролцогчдын 27 хувь нь хариулсан аж.

Харин тус намын ерөнхий нарийн бичгээр ажиллаж байсан Шинэрү Ишиба санал асуулгад 17 хувь, бодлогын сайд асан Фумио Кишида 14 хувийн саналыг авсан бол дотоод хэргийн сайд асан Санаэ Такайчиг дөнгөж долоон хувь нь дэмжжээ.

58 настай Таро Коно нь төрийн шинэчлэлийн сайдын албыг давхар хашиж буй бөгөөд Баасан гаригт нэр дэвшиж буйгаа зарласан аж.

Ерөнхий сайд Ёшихидэ Сүга нь есдүгээр сарын 3-нд огцрохоо мэдэгдсэн. Тэрбээр нэг жилийн хугацаанд Японы засгийн газрыг тэргүүлсэн ч цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнээс нь үүдэн ард түмний дэмжлэг буурчээ.

Либерал Ардчилсан намын даргын сонгууль есдүгээр сарын 29-нд болно. Улмаар ирэх арваннэгдүгээр сарын эхээр Японд парламентын сонгууль болох тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж