Талибан бүлэглэл Афганистаны төрийн эрхийг авснаар эх орноосоо дүрвэгсдийн тоо нэмэгдсэн юм. Тэгвэл Өмнөд Солонгосын засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард Афганистанаас 390 цагаач ажилчныг гэр бүлийнх нь хамт татан авсан байна. Тэд цар тахлын үед мөрдөх протоколын дагуу тусгаарлалтын хугацаагаа дуусгаж, Өмнөд Солонгосын Ерөнхий сайд өнөөдөр тэдэнтэй уулзсан байна.
Өмнөд Солонгос нь Талибан бүлэглэлийн заналхийллээс сэргийлэн “Ид шид ажиллагаа” гэж нэрлэгдсэн тусгай ажиллагаа явуулж, афган ажилчдыг нисэх онгоцоор татан авсан аж. Тэднийг Жинчён хотод байршуулсан бөгөөд долоон хүн нь Covid-19 халдвартай нь тогтоогджээ. Түүнчлэн Афганистанаас татан авсан хүмүүсийн 180 нь 10-аас доош насны хүүхэд гэнэ.
Афган цагаачдыг зургаан долоо хоногийн турш Өмнөд Солонгосын соёлыг судлах сургалтад хамруулж, ирэх аравдугаар сарын сүүлээр өөр өөр газруудад суурьшуулах аж.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Холбоотой мэдээ