Оросын теннисчин Елена Веснинагийн гэрт хулгайч орж, Рио болон Токиогийн олимпоос хожсон медалиуд нь алга болсныг мэдэгджээ. Тэрбээр Рио-де-Жанейрогийн олимпоос алт, Токиогийн олимпоос мөнгөн медаль хүрсэн аж.
Еленагийн мэдээлснээр нөхөртэйгөө хоол идэхээр гарсан хойгуур нь гэрт нь хулгай оржээ. Хулгайд олимпийн медалиас гадна хэдэн үнэт эдлэл алдагдаж, сейф нь эвдэрсэн байв. Харамсалтай нь тэд гэрээсээ гарахдаа хамгааллын дохиогоо асахаа мартсан байжээ.
Одоогоор түүний гэрээс алдагдсан зүйлийн үнийг хараахан нарийвчлан тогтоогоогүй байна. Москва хотын цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: RT
Холбоотой мэдээ