Вакцинжуулалтын талаарх Байдены шийдвэр маргаан дагуулав

Хуучирсан мэдээ: 2021.09.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцинжуулалтын талаарх Байдены шийдвэр маргаан дагуулав

Вакцинжуулалтын талаарх Байдены шийдвэр маргаан дагуулав

АНУ-д холбооны болон хувийн байгууллагын ажилчдыг заавал вакцинд хамрагдсан байх шаардлага тавих тухай Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн нь томоохон эсэргүүцэлтэй тулгарлаа. Өмнө нь тэрбээр вакцинд хамрагдах эсэх нь америкчуудын сонголт гэж мэдэгдэж байсан юм. АНУ даяар ард иргэд байнга амны хаалт зүүх, хөл хорионд орох зэргээс залхасны дээр өвчлөл нэмэгдсээр байгаа юм. Вакцинжуулалтад заавал хамрагдах шаардлага тавих нь эмнэлгийн журмаар ялгаварлан гадуурхалтыг үүсгэнэ гэж олон хүн үзэж байгаа аж.

Жо Байдены танилцуулсан шинэ журмын дагуу 100-аас дээш хүнтэй компанийн ажилчид заавал вакцинд хамрагдах эсвэл долоо хоног бүр шинжилгээнд хамрагдах ёстой аж. Түүнчлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын 17 сая ажилчин бүрэн тунд хамрагдсан байх шаардлагыг тавьж байна.

Харин эсэргүүцэгчдийн зүгээс цаг хугацаагаар батлагдсан байгалийн дархлаа юу болсон, халдвар аваад эдгэрсэн хүмүүс заавал вакцин хийлгэх үү зэрэг олон асуултад Жо Байден хариулсангүй хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. Түүнчлэн вакцин тариулаад нас барсан иргэдийн мэдээллийг ил болгохыг шаардаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр вакцин тариулсныхаа дараа 7400 гаруй нас барсан аж.

Жо Байдены мэдэгдэл ардчиллын үнэт зүйл болох хувь хүний сонголт хийх эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн эсэргүүцэгчид мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж