Онцгой байдлын газарт иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж гарсан галын дуудлага мэдээлэл бүртгэгдэх нь нэмэгджээ. Тухайлбал, өчигдөр /2021.9.11/ ирсэн галын дуудлага мэдээллийг хүргэж байна.
Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багийн Энхтайваны гуравдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 09:34 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 09:38 цагт очиж иргэний 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 22 минут ажиллаж унтраажээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн дунд буудлын 40 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:56 цагт хүлээн авчээ. Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид долоон км замыг туулан 18:10 цагт очиж иргэний 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.
Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги багийн гуравдугаар гудамжинд таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 20:21 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид хоёр км замыг туулан 20:24 цагт очиж иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гуравдугаар багт саун шатаж байна гэсэн дуудлагыг 22:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид хоёр км замыг туулан 22:28 цагт очиж иргэний 3х4 метрийн хэмжээтэй саун шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан байна.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 33 дугаар гудамжинд дэлгүүрээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид дөрвөн км замыг туулан 01:13 цагт очиж иргэний 8х6 метрийн хэмжээтэй дэлгүүр дотор тооцооны кассын төхөөрөмж шатаж байсныг дөрвөн минут ажиллаж унтраажээ. Иймд иргэд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлж, тог цахилгааны утас болон галд өртөх магадлалтай эд зүйлсээ тогтмол шалгаж байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ