18-аас дээш насны иргэдэд III тунг хийж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.12-нд нийтлэгдсэн

18-аас дээш насны иргэдэд III тунг хийж эхэлнэ

18-аас дээш насны иргэдэд III тунг хийж эхэлнэ

Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтьн явц нийслэлд идэвхтэй байгаа ч орон нутагт сул байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Мөн халдварын тархалт мутацид орсон учраас хоёр тунд хамрагдсан иргэд ч хүндээр өвдөх боломжтой аж. Тиймээс сайн дурын үндсэн дээр иргэд вакцины III тунд идэхтэй хамрагдах хэрэгтэйг зөвлөж байна. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболдын өгсөн мэдээллээр:

-Бүүстэр тун буюу нэмэлт тунд 164 мянга 738 иргэн хамрагдаад байна. Эхний ээлжид зорилтот бүлэг болох улаан бүсэд ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насны иргэд хамрагдсан. Даваа гаригаас 18-аас дээш насны иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт тунг хийлгэж болно.

Дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 70 хувь, II тунд 65 хувь нь хамрагдаад байна. 12-17 насны 259 мянга гаруй хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан. Хүүхдүүдийн хувьд вакцинжуулалтад 89.9  хувьтай хамрагджээ. "Томуугаас сэргийлье" уриан дор есдүгээр сарын 13-22-ны хооронд томуугийн эсрэг вакцинжуулалтын аяныг ЭМЯ-аас аян зохион байгуулна.

Covid-19 халдвараас урьдчилан сэргийлж томуугийн 360 мянган тун вакциныг Монгол Улсын Засгийн газраас худалдан авсан бол, 60 мянган тун вакцин тусламжаар орж ирсэн. Есдүгээр сарын дунд буюу ирэх долоо хоногийн томуугийн вакциныг эхэлнэ.

Томуугийн вакцинд хамрагдах иргэд бусад вакциныг хийлгэсэн тохиолдолд 21 хоногийн зайтай байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн сурагчдын хувьд эцэг, эхээс зөвшөөрлийн хуудас бөглөсөн тохиолдолд хийхээр төлөвлөсөн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж