Улсын хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны есдүгээр сарын 3-9-ний хугацаанд аймаг орон нутагт 505, нийслэлд 515 нийт 1020 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.
Хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 849 зөрчлийг илрүүлэн 485 буюу 57.1 хувийг арилгуулж, хариуцлага тооцжээ.
Харин 138 заалт бүхий 90 зөвлөмжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 86 заалт бүхий найман албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, нэг аж ахуйн нэгжид 50 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 23 нэр төрлийн, 12.9 кг, 88 ширхэг 129900 төгрөгийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлэн өгчээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийн тухайд:
- Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн Covid-19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-92
- Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-120
- Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-14
- Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын хоёр тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадалгаагүй ажилтан болон түрээслэгчдийг ажиллуулсан-24
- Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-27
- Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-64
- Ажилчдад гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-65
- Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-59
- Агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агааржуулалтын төхөөрөмж ажиллагаагүй-19
- Ажлын байр, ариун цэврийн өрөө, тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж зэрэг хүний гар хүрэх угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй-73
- Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-32
- Ажиллагсдад халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлээгүй-55
- Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-89
- Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-19
- Шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-97 зэрэг зөрчил илэрсний 57.1 хувийг арилгуулж ажилласан байна.
Холбоотой мэдээ