ЭМЯ: 2771 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.09.12-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 2771 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барав

ЭМЯ: 2771 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барав

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит /2021.9.12/ тоон мэдээллийг хүргэж байна. 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн батлагдсан 2771 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа. Тэдгээрийн 1478 нь Улаанбаатар, 1293 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нас барсан хүмүүсийн тухайд 41-60 насны хоёр, 61-80 насны 13 хүн Covid-19-өөр хүндэрч өөд болжээ.

Өнгөрсөн хоногт 3919 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар,

  • Хөнгөн 13976
  • Хүндэвтэр 5666
  • Хүнд 1666
  • Нэн хүнд 271 хүн эмчлүүлж байна.

Монгол Улс хоногийн дата мэдээг олон улсын стандартын дагуу боловсруулж хүргэж байхаар болсныг ЭМЯ-наас мэдээлсэн. Тухайлбал, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр хэд хэдэн өөрчлөлт хийсэн аж. Түргэвчилсэн оношлуурт суурилж эмчилгээнд оруулж байгааг иргэд мэднэ. Учир нь халдварын мутацилагдсан хувилбарын тархалт өсч байгаа. Тиймээс түргэвчилсэн оношлуурт суурилж эмчилгээнд оруулах болсон. Гэхдээ олон улсад түргэвчилсэн шинжилгээг PCR-аар заавал баталгаажуулж байгаа учраас Монголд ч мөн адил 3-4 хоногт баталгаажуулж хоногийн статистиктаа оруулж байхаар болсон. Тэгэхлээр түргэвчилсэн оношлуурын хариу нь эерэг гарсан иргэдийн сорьц баталгаажиж байж хоногийн тоон мэдээнд нэгтгэгдэх болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж