Жүжигчин Т.Бадамжав энгэрээ мялаав

Хуучирсан мэдээ: 2021.09.12-нд нийтлэгдсэн

Жүжигчин Т.Бадамжав энгэрээ мялаав

Жүжигчин Т.Бадамжав энгэрээ мялаав

"Гайхамшигт ертөнц" уран сайхны кино өнгөрсөн Баасан гаригт /2021.9.12/ нээлтээ хийсэн. Нээлтийн үеэр уг киноны гол дүрд тоглосон жүжигчин Жерри буюу Т.Бадамжав, Т.Нямдорж нар Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаав. Хошин урлагийн "Эмоци" продакшны авъяаслаг залуу уран бүтээлчдийн нэг Т.Бадамжавын тухайд 10 гаруй уран сайхны кинонд гол болон туслах дүрүүдийг чадварлаг бүтээжээ.

Тухайлбал, “Түцний охид”, “Гайхамшигт ертөнц”, “Галзуу дурла”, “Улаанбаатар би чамд хайртай” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон билээ. Мөн “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчоор шалгарсан түүний дэмжигчдийн цахим хуудаст илэрхийлэх баярын мэндчилгээ үргэлжилсээр байна.

“Oi entertainment”-ын бүтээл болох “Гайхамшигт ертөнц” уран сайхны кино нь аав болоод гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулж ухааруулах зорилготой уран бүтээл аж. Энгэрээ мялаасан болон киногоо амжилттай нээсэн нийт уран бүтээлчдэд цаашдын ажил, бүтээлд нь амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж