Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж, халдварын тархалт өндөр байгаа учир хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Тодруулбал, өвчлөлийн тархалт өндөр байгааг харгалзаж маргааш буюу есдүгээр сарын 13-ны өглөө 06.00 цагаас 25-ны 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болж, аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Мөн маргаашаас аймаг, сумдад иргэдийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоох юм байна. Ингэхдээ дараах зохицуулалтыг хийх юм байна.
- Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
- Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
- Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18.00 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
- Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
- Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
- Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК. www.smartgobi.com системээр зөвшөөрөл өгнө.
- Харьяаллын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
- Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.
- Нэг дор таваас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэжээ.