Ерөнхийлөгчийн нэрэмжит буудлагын тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн нэрэмжит буудлагын тэмцээн үргэлжилж байна

Ерөнхийлөгчийн нэрэмжит буудлагын тэмцээн үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит буудлагын тэмцээн Зэвсэгт хүчний cургалтын төвд өнгөрсөн Пүрэв гариг буюу есдүгээр сарын 9-нд эхэлсэн. Тэмцээнийг есдүгээр сарын 9-12-ны хооронд зохион байгуулах бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 120 гаруй тамирчид цэц мэргэнээ сорьж байгаа аж.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дор зохиогддог байсан бол энэ удаа Ерөнхийлөгчийн нэрэмжит болсон гэдгээрээ онцлогтой юм. Тэмцээн гар буу, карбин, бүлгийн мэргэн буудагч, холимог, удирдлагын гэсэн нийт таван төрлөөр болж байна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд болж буй тус тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг болон оролцогч байгууллагуудын удирдлага, баг тамирчид оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж