Тойм: Covid-19-ийн III давалгаа эхэлж эмч, орны хүрэлцээгүй болов | News.MN

Тойм: Covid-19-ийн III давалгаа эхэлж эмч, орны хүрэлцээгүй болов

Тойм: Covid-19-ийн III давалгаа эхэлж эмч, орны хүрэлцээгүй болов

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна


“ЕРӨНХИЙЛӨГЧ ШЕЗ-ИЙГ ТОМИЛДОГ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БАЙНА”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар Даваа гаригт /2021.09.06 мэдээлэл хийв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэхдээ “Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/  хандсан. ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаас  Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байна. Мөн Авлигатай тэмцэх газрын /АТГ/  даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээр шүүгчийг УИХ , АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсанаараа хэрэгжинэ. ҮХЦ-д Ерөнхийлөгч энэ хүсэлтээ хүргүүлнэ” гэв.

ХАНГАРЬД ОРДНЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАНА

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Лхагва гаригт /2021.09.08/ танилцууллаа. Хуралдааны шийдвэрээр нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэвэл Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гаргасныг мэдээлсэн. Үүний дагуу хотын захиргааны шинэ барилга болох 11 давхар гурван блок барилгыг Яармагт  ашиглалтад оруулахад бэлэн болсон учраас  арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Мөн  дараагийн Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуйн  зарим салбар  сургуулийг орон нутаг руу шилжүүлэх төлөвлөгөөг  танилцуулахыг Боловсрол,  шинжлэх ухааны яамны сайдад  үүрэг болгожээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Засгийн газрын хурлын тогтоолоор эхний ээлжид нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, 16 агентлагын 900 гаруй алба хаагчдыг Яармагийн шинэ захиргааны байр руу нүүлгэх шийдвэр гарлаа. Замын түгжрэлийг сааруулахын тулд ийн шийдвэр гаргасан. Нийслэлийн хэмжээнд Баянхошуу, Шархад, Сэлбэ гэсэн дэд бүтцэд холбогдсон гурван төвүүд рүү зарим яам, тамгын газруудыг нүүлгэх ажил мөн яригдаж байна. НЗДТГ-ын зүгээс бэлтгэл ажлыг хангаж, үе шаттайгаар нүүнэ. Эхний ээлжинд Захирагчийн ажлын албыг нүүлгэнэ. Ирэх жилийн намар гэхэд НЗДТГ-ын алба хаагчид Яармаг руу бүрэн нүүж дуусна. Харин “Хангарьд” ордон нийслэлийн өмч учраас дуудлага худалдаагаар худалдана. Өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн” гэв.

ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

Төв аймгийн  Жаргалант сумын  Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар /2021.09.07/ шөнө 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөв. Төв аймагт  арав гаруй удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн. Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргатай холбогдоход "Газар хөдлөлт иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн. Хохирол учраагүй" гэж мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн.

Харин нийслэлд газар хөдлөлтийн чичирхийлэл харилцан адилгүй байна. Зарим газарт огт мэдрэгдээгүй бол зарим газарт мэдрэгдсэн. Улаанбаатар хотод зарлах, мэдээлэх 60 ширхэг цамхаг байдаг. Газар хөдлөлт аюулын хэмжээнд хүрээгүй учраас дуут дохиолол  дуугараагүй. Иргэд сандрах хэрэггүй. Тайван байх хэрэгтэй. Аюулын түвшинд хүрсэн тохиолдолд зарлан мэдээлэх дохиолол ажилладаг. 2021 он гарснаас хойш 3.5-аас дээш газар хөдлөлт 262 бүртгэгджээ.

“МОНГОЛЫН БОКСЫН СПОРТ Э.ЦЭНДБААТАРААР ДУТАХГҮЙ”

Шинэ удирдах бүрэлдэхүүнээ сонгоод удаагүй байгаа Монголын боксын холбоо Пүрэв гаригт /2021.09.09/ хэвлэлийн бага хурал зарлаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөж буйг зарлав. Сүүлийн жилүүдэд тив, дэлхийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн чамгүй амжилт гаргасан Э.Цэндбаатарыг удаа дараа ёс суртахууны асуудал гаргасан гэж үзжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр олимпийн аварга, Гавьяат тамирчин М.Бадар-Ууган  “Боксчин хүн маш сахилга баттай, өрсөлдөгч тамирчнаа хүндэлж байж тив, дэлхий, олимпод амжилт гаргадаг. Бид үе үеийнхээ тамирчдын замналаар л явна. Дэлхийн аваргын тэмцээн болохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор нь бид ийм юм байж болохгүй гэж дараагийн тамирчдадаа ташуур өгч байна. Токиогийн олимпийн өмнө Монголын үндэсний олимпийн хороо сэтгэл зүйч, хоол зүйч, эмнэлзүйчдийг ажлуулсан. Цаашдаа ажил болгоод явна. Гудамжаар нүцгэн явж байхад нь тухайн үеийн боксын холбооны удирдлага шийдвэр гаргасан байх. Одоо үе дээрээ яръя. Э.Цэндбаатарыг алдчих гээд байгаа юм шиг сонин юм ярьж байна. Спорт бол нэг хүнээр дутахгүй. Би 2007 онд гарны гэмтэлтэй жоохон эмчлүүлэхэд дараагийн тамирчид маань тэмцээнд орох гээд хүлээж байсан. Спорт ардчилалтай байдаг. Ямар нэгэн тамирчныг бурхан шиг шүтэхгүй. Ар араасаа дараагийн тамирчдыг нь бэлддэг" хэмээн ярьжээ.

ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРААР НАС БАРАЛТ НЭМЭГДЭЖ, 948-Д ХҮРЭВ

Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, дельта хувилбарын давалгаа эхэллээ. Цар тахлын халдвараар нас баралт эргээд нэмэгдэж, 10 давж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. ЭМЯ-наас мэдээлснээр өчигдөр шинээр 3240 Covid-19-ийн тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барсан. Ингэснээр Covid-19-ийн улмаас нийт 948 иргэн нас бараад байна. Халдвар авч, эмнэлэгт эмчлүүлж байсан 3899 иргэн эдгэрэн гарчээ. Улаанбаатарт 1705, орон нутагт 1535 тохиолдол бүртгэгдсэн байна. Эмнэлэгт 3085 хүүхэд,  951 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээлэв.

Нийслэлд төдийгүй орон нутгийн эмнэлэгт ор хүрэлцэхгүй спортын ордонд нэмэлт ор дэлгэж эхлэв. Эмнэлэгийн үйлчилгээ авч авч чадаагүйгээс зарим иргэд гэртээ нас барж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр "Хүний нөөцийн асуудал эмнэлгийн салбарт их дутагдалтай байна. Тухайлбал, Covid-19-ийн хариу арга хэмжээнд ажиллаж буй резидент эмч нарт ЭМЯ-наас цалин урамшуулал олгох, хамгаалах хувцас хэрэглэлээр хангах зэрэг бүхий л шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ирсэн. Одоогийн нөхцөл байдалд эмнэлгийн салбарын 30 мянга гаруй резидент эмч нар улаан бүсэд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд дайчлагдан ажилласан резидент эмч нартаа талархал илэрхийлье" гэв.

  • Даваа гаригт 3766 шинэ тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барав.
  • Мягмар гаригт 3963 шинэ тохиолдол батлагдаж, найман хүн нас барав.
  • Лхагва гаригт 3677 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барав.
  • Пүрэв гаригт 3680 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-12 185.100.87.253

>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-12 66.181.187.17

Энэ бүхний эцэст нийслэл яармаг руу нүүхээр болжээ. Ашгүйдээ. Нэг дарга нь олон тэрбумаар барилга бариад нөгөөдүүл нь өөрсдийнхөө бөгсийг бодоод нүүхгүй гээд гүрийгээд байсан одоо нэг юм явахаар болж. Тэндээ очоод яармагийнхан хот руу орж ирэх гэж яаж түгжирдэгийг мэдрээд нэмэлт гүүр зам барих байхаа.

Avatar

Зочин 2021-09-12 66.181.161.50

Хөл хориог чинь энэ удаа мөрөдж чадахгүй шүү.

Avatar

Зочин 2021-09-12 202.9.40.116

3 дахь давлагаа ч гэх шиг. Бүх аймаг ногоон бүс болчоод бхад яах гэж УБ ааё гарах хөдөлгөөн нээсэн юм. Хот доторх бизнесээ нээчээд дахиад 1-2 сар болсон бол өдийд улсаараа ногоон бүс болчихгүй юу. Оюунэрдэнэ албаар тараалгаад бн уу гэж хардаж бн

Avatar

Ард 2021-09-12 67.81.184.102

Vaccine uilchlehgui b.gaa ni sejigtei

Avatar

иргзн 2021-09-12 202.179.27.11

Монголын Боксын холбоо ХЗД-ын сайдаар Холбоогоо удирдуулж байгаад Гэмт хэрэг үйлдэх ээ зогсоож бүрэн бүрэлдэхүүнээрээ Огцрох хэрэгтэй,

Avatar

Зочин 2021-09-12 66.181.183.90

Хэд дэх давалгаа гэдгээ мэдэхгүй байж гуравдах гэчихжээ.

Avatar

Зочин 2021-09-12 66.181.176.59

10 jil ih deed surguuli tsetserlegtee hol horio togtoo

Avatar

Зочин 2021-09-12 64.119.20.200

ЗГ бодлого 1000 хүний амь насанд хүрлээ. Оюун-эрдэнэ, Амарсайхан, Сумьябазар нар ажлаа чаддаг хүнд нь өгөх ёстой. Эс бөгөөс ковид дахиад 1000 амь насанд хүрнэ шүү.

Avatar

Зочин 2021-09-12 64.119.22.193

Энэ аюулт халдвараас ард иргэдээ хамгаалахын тулд Засгийн газраас бололцоот бүхий л арга хэмжээ авч байна.Гэхдээ хөл хорио тогтоож,бүх зүйл хязгаарлаж,улс орны амьдралыг бүхэлд нь зогсоох боломжгүй. ИЙм улс орон дэлхийд алга.. Хамгийн гол ньиргэд эрүүл мэндээ бодож,хариуцлагаа ухамсарлан,Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, УОк-аас тавьж буй шаардлагыг ширхэгчлэн сайтар биелүүлмээр байна.Сүүлийн үед дэндүү хэнэггүй задгайрч байна шүү.Улс төржүүлэх хэрэггүй. АН бүр сүйрүүлэх байсан даа

Avatar

Зочин 2021-09-12 202.9.40.116

Хол очиж х** хэргээр тараагаад байгаа юм шиг ажиллаж бн. Огцроод чаддаг хүнд нь өгөх хэрэгтэй

Avatar

hun boognuulehee boliochee 2021-09-12 202.21.109.61

hol horio togtoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж