Цар тахлын үед эмнэлгийн ор бизнес болоод байна гэв

Хуучирсан мэдээ: 2021.09.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Цар тахлын үед эмнэлгийн ор бизнес болоод байна гэв

Цар тахлын үед эмнэлгийн ор бизнес болоод байна гэв

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр/2021.09.11/ мэдээлэл хийж, цар тахлын үед эмнэлгийн орны асуудлыг бизнес болгож байна гэдгийг хэллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Ор дэр чинь өөрөө бизнес болчихоод байна. Оношлогдсон иргэдийг эмнэлэгт хэвтүүлж, эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэл дээр ажилладаг. Эмчилгээ оношилгоо гэхээсээ илүүтэйгээр ашиг орлого гүйцэтгэлээр ор нь хүнтэй л бол хэд хонох нь хамаагүй олон л хонож байвал болоо гэсэн асуудал ор дэрний тоог гүйцэхгүй болгоод байна. Үүнээс болоод эрүүл мэндийн салбар тэр чигтээ унах, цаашлаад эрүүл мэндийн даатгалын тогтолцоог унагаах хэмжээнд хүрээд байна. Нэг талаараа УИХ-аас маш том тогтолцоо, систем, эрүүл мэндийн реформын өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Гэтэл цар тахлын үед бизнес болоод эмнэлгийн орны ачаалал сүлжээ рүү орлоо. Энд хэлэхгүй гэхээр цаана чинь та нарын доод улс, дүүргийн эрүүл мэндийн төвийн нөхдүүдийн бизнес болчихоод байна. Өмнөх ажлаа хийхгүй Covid-19-ээр бизнес хийгээд Covid-19-ийн эмнэлэг болгоно, тоног төхөөрөмж нь бэлэн байна, ард нь эм тариа нь бэлэн байна, гүйцэтгэлийг нь санхүүжүүлээд байшин барилга худалдаж авна гээд барилга байгууламж худалдаж авна гээд гэрээ хийх гэж байна. Эхнээсээ зарим нь Covid-19-ийн эмнэлэг барина гээд яамныхан нь, эмнэлгийн удирдлагууд нь энд тэнд барилга хайгаад гүйгээд байна. Ийм байхад бид яаж орны ачааллыг дийлэх юм. Дахиад хэдэн арван мянгаар нь нэмээд ч наад бизнесийг чинь зогсоохгүй болох гэж байна. Энэ хүмүүс дээрээ анхаар, сануулгыг нь өг. Яам, нийслэл, орон нутгийн түвшинд анхаар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж