НЗДТГ болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй “Өнтэй өвөлжье” өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр/2021.09.11/ эхэллээ. Уг өдөрлөг нь агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой юм. Түүнчлэн байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, шинэлэг техник, технологи, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуй нэгжийн үйлчилгээг сурталчилж буй. Хоёр өдөр үргэлжлэх “Өнтэй өвөлжье” өдөрлөгт Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, “Таван толгой түлш” ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага оролцож байна.
Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн болон холбогдох албаныхан байгууллага бүрийн үйл ажиллагаа болоод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санал болгож буй үйлчилгээ, мэдээлэлтэй танилцсан юм.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнтэй өвөлжье өдөрлөг” маш олон талын ач холбогдолтой. Тухайлбал, иргэдэд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангах тухай мэдээлэл, сурталчилгаа хүргэх, өрхийн хэрэглээний дулааныг цахилгаанаар орлуулан, агаарын бохирдлын эсрэг технологийн шийдлүүдийг санал болгохын сацуу төрийн үйлчилгээг газар дээрээс нь үзүүлэх боломжтой юм. Жишээлбэл, НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн банкны “Цэвэр агаар” зэрэг төслийн хүрээнд хэрэгжүүлж буй гэрийн дулаалгын төсөлд хамрагдах иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн, гэрээ байгуулж байна. Түүнчлэн манай байгууллага иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг байгуулсан. Зарим өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн ярьж байлаа.
Тус өдөрлөгт орчны агаарын чанарын явуулын хэмжилтийн станцыг байрлуулан, дизель болон цахилгаан хөдөлгүүрт автобуснаас ялгарч буй тоосонцор, азотын хүчил, хүхэр зэрэгт хэмжилт хийн үзүүлж байлаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсад ганц байдаг явуулын станцаар тогтмол хэмжилт хийдэг. Тухайлбал, хөл хорионы үед болоод хэвийн хөдөлгөөний үед хэмжилт хийхэд тээврийн хэрэгслээс ялгарах тоосонцор, хүхрийн хэмжээ 4.8 дахин зөрүүтэй байсан талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяр танилцуулж байв. Тэрбээр үргэлжлүүлэн Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөд хандан “Дизель хөдөлгүүрт автобусыг дахин дизель хөдөлгүүрт автобусаар солиод ямар ч нэмэргүй. Бүх автобусыг цахилгаан хөдөлгүүрт болгон парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Ингэснээр ялгарч буй хорт бодисын хэмжээ буурах, тээврийн хэрэгслийн утаа, бохирдлоос үүдэлтэй иргэдийн стресс, бухимдал багасах болно. Тиймээс нийслэлийн удирдлагууд парк шинэчлэлт хийхдээ аль болох цахилгаан хөдөлгүүрт автобусыг сонгоорой” гэлээ.
“Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг сонирхох, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах, “Сайн” сайжруулсан түлшний карт болоод угаарын хийн мэдрэгчээ шинээр захиалахаар ирсэн байлаа. Иргэд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг цаг үеэ мэдэрсэн, чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг онцлоод, цаашид энэ төрлийн өдөрлөгийг тогтмол зохион байгуулах, дүүрэг бүрд хийж, иргэдэд илүү ойртон ажиллахыг зөвлөж байв.
mgl 2021-09-11 202.126.89.107
mongoldoo hiisen tsahilgaan avtobusaar hanga.
БУРУУ & МУУ БҮХ ҮЙЛ БОЛОВСРОХ ЦАГТ... 2021-09-11 202.126.89.95
Хүний Буруу & Муу Бодол, Буруу & Үйл нь ДИЙЛЖ Л БАЙГАА Цагт Та Бидний Аж Амьдрад, Амьдран Орчин, Цаашлаад Улс Нийгмээрээ Сайн Сайханд Хүрнэ, Өөдлөн Урагшиглна гэж Горьдолтгүй Шүү !!! Учир нь БУРУУ & МУУ нь Ноёлж байгаа цагт Улам л ХАРАНХУЙЛНА, МИАРНА, ДОРДОНО…!!
Зочин 2021-09-11 45.141.56.7
!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Заагч 2021-09-11 202.9.46.222
Хог вирус хятадын шахматы хог автобусаар Монголыг шулахгvй шvv хогийн вирус хятад хаягдалаа Монгол хог вирус хятадыг одон жил тэжээлээ одоо больео
Заагч 2021-09-11 202.9.46.222
Балиар вирус хятадын шахаа новшийн хятад авгац л байна Монголоос зайлаа.
Зочин 2021-09-11 202.126.90.133
Дотоодын троллөбусаа явуулаачээ малаа орзоо сүгнүүдээ
Зочин 2021-09-11 146.115.161.230
Афтуус мафтуус гэхийн оронд гэр хорооллын яндангаа цөөлсөн нь өлзийтэй байх
Oop 2021-09-11 192.82.68.101
Хэн энэ мэдрэл муутын чихэнд дизелийг цахилгаан болго гээд шивнэчихвээ??? Ямар их зардал чирэгдэл болхыг мэдэхгуй байж солиороол!!! Одоо шинээр оруулж ирэх автобуснуудаа л цах- ныг авлдаа!!! Хууль журмаа эхлээд уншах хэрэгтэй!!! Дизелийг хориглосон заалт хаанахын журамд байна вэ?? Хувийн хэвшил энэ салбарт ноелдог , тэд солиж чадахгуй!!! Хот солиж чадах уу??? Шаагаарай чи
Зочин 2021-09-11 139.5.219.165
Ork hezeed orkooroo uldene
Зочин 2021-09-11 66.181.161.96
Хотын захиргааныхан пар к шинэчлэл гээд Хятад автобус оруулж ирж ард иргэдээ битгий л хулхидаарай, Солонгос болуул Япон автобус эдэлгээ удаан үйлдвэрлэгч тодорхой, хятад автобус хулхидаад оруулж ирвэл талбай дээр суулт зарлана шүү
Зочин 2021-09-11 107.117.172.17
Дизель хөдөлгүүрт цаг тухайд нь агаар шүүгч,тос маслыг нь солиод ном ёсоор нь арчлаад яваад байвал утаа хаядаггүй л юм даа….хуучин муу сэг болсон автобус оруулж ирчихээд тос маслыг нь солихгүй чигээр нь зүтгүүлээд талхиад байхаар хар утаа баагиулах нь аргагүй шд
Монголчуудыг хагалагч 2021-09-11 89.39.104.238
ОРОСЫН ГАР ХӨЛ ЖЕНКО ШИГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭДЭГГҮЙ БОЛХООР МОНГОЛЫН МӨНГӨӨР ШОУДЧИХ ГЭСЭН ЮМНУУД.
Зочин 2021-09-11 202.126.89.32
Trolleibus shugamaa nemeed dotooddoo ugsarsaniig n tylhyy yavuulaad bhad l bolchih yum bgan shde
Зочин 2021-09-11 66.181.161.45
Дэмжнээ.. Ёстой зөв сайхан санал байна.. Шатахууны хувьд ч, агаарын бохирдол ч буурах сайхан боломж. Харин автобусны тоо хэмжээ нь хүрэлцэх эсэх нь ямар байдаг юм болдоо…
Зочин 2021-09-11 66.181.160.87
bas neg mungu idelt uur yu ch bish
үйлдвэрлэгч 2021-09-11 66.181.161.106
идэг л дээ, ядаж ард би автобусны хортой утаа үнэрлэхгүй болох биш үү? Харин чи иргэн хүнийхээ хувиар идэвхийлэн оролцож идэх уух дээр нь хяналт тавибал болох биш үү????
Зочин 2021-09-11 107.117.172.17
Тэгээд чи дизель ч үгүй цахилгаан ч үгүй,аль ч үгүй хоцроно гэдгээ ойлгодоггүй ээ….