АНУ-ын цэргүүд Кабул хотоос үлдсэн иргэд, дипломатч нараа татаж байх үед онгоцны буудал дээр Исламын улс бүлэглэлийн хоёр ч амиа золиослогч наймдугаар сарын 26-нд бөмбөг дэлбэлж 170 гаруй хүн, тэр дундаа 13 америк цэргийн аминд хүрсэн билээ. Харин хариуд нь АНУ наймдугаар сарын 29-нд Кабул хотын орон сууцны барилгын хэсэгт тэсрэх бөмбөг тээвэрлэсэн машинд нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгч, халдлага зохион байгуулахад оролцсон хоёр алан хядагчийг устгалаа хэмээн мэдэгдсэн юм.
Гэвч мөрдөн байцаах ажиллагааны явцад АНУ-ын сөнөөсөн Исламын улс бүлэглэлийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота машин үнэн хэрэгтээ АНУ-ын тусламжийн ТББ-д ажилладаг Зимари Ахмади гэгч афган ажилтны машин байжээ. Пентагоны зүгээс машиныг сөнөөхөд хоёр удаа дэлбэрсэн нь тус машинд тэсрэх бөмбөг байсны баталгаа гэж мэдэгдсэн боловч хэд хэдэн мэргэжилтнүүд хоёр дахь дэлбэрэлтийг зохион байгуулалттай пуужингийн шоу байсан гэж мэдүүлж буй. Харамсалтай нь тэрхүү хоёр дахь дэлбэрэлтэд бага насны долоон хүүхэд өртөж амь үрэгдсэн билээ.
Пентагон Ахмадиг тухайн өдөр машиндаа их хэмжээний шингэн зүйл ачиж, үл таних таван хүнтэй цуг тодорхойгүй ачаа тээвэрлэж байна хэмээн сэжиглэсний үндсэн дээр тийнхүү устгасан гэдэг. Тэгвэл гэрчүүдийн мэдээлснээр Ахмади тухайн өдөр өглөөний цайнд явахдаа ажлынхныгаа суулгаж, хөршүүд нь ундны усгүй болсон учир тэдэнд тараахаар баллонтой ус олныг ачиж явжээ. Удалгүй Ахмади гэрийнхээ ойролцоо очиход ус авах гэсэн хөршүүдийн олон хүүхэд тэднийг хүрээлжээ. Гэвч харамсалтай нь яг энэ үед АНУ-ын нисэх төхөөрөмж машиныг бөмбөгдсөн юм. Улмаар гурван насанд хүрэгч, долоон хүүхэд амиа алдсан юм. Амиа алдсан хүүхдүүдийн дунд Ахмадитай уулзах гэж ирсэн хамаатных нь хоёр настай охин Сумаяа байсан нь шуугиан тарьсан юм.
We gathered photos and videos of the scene taken by journalists, and @mattaikins visited the courtyard multiple times. We shared that evidence with three experts. All three agreed that the damage was consistent with a single Hellfire strike, and not large secondary explosions. pic.twitter.com/HUXcZFHwCL
— Evan Hill (@evanhill) September 10, 2021
Эх сурвалж: RT.COM