Томуугийн вакцин хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.09.11-нд нийтлэгдсэн

Томуугийн вакцин хийж эхэллээ

Томуугийн вакцин хийж эхэллээ

Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд өнөөдрөөс хамруулж эхлэв.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд Covid-19-ийн халдвар авах нь ихсэж, өнөөдрийн байдлаар 3085 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Цар тахлаас гадна томуугийн халдварын дэгдэлт эхлэж буйтай холбоотойгоор томуу томуу төст өвчний халдвар их байгаа аж.

Хүйтний улиралд томуу томуу төст өвчлөл ихэсдэг учраас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулж, томуугийн вакцины мэдээллийг иргэд олон нийтэд үнэн бодит, нээлттэйгээр хүргэж ажиллахыг Шадар сайд өчигдөр ХӨСҮТ-д ажиллахдаа анхааруулсан юм.
Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсан юм. Томуугийн вакциныг өрхийн эмнэлэгтээ хандан хийлгэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж