Mad Max киноны машинуудыг зарна

Хуучирсан мэдээ: 2021.09.11-нд нийтлэгдсэн

Mad Max киноны машинуудыг зарна

Mad Max киноны машинуудыг зарна

Кино ертөнцийг 2015 онд донсолгож, үзэгчдээс өндөр үнэлгээ хүртэж байсан “Mad Max: fury Road” киноны машинуудыг Австралид дуудлага худалдаанд оруулан зарахаар болжээ.

Австралид хэзээ ч болж байгаагүй хамгийн том автомашины дуудлага худалдаа хэмээн тодорхойлж буй энэ сарын эцсээр болох тус арга хэмжээн дээр яг кинонд бодитоор нь ашигласан бүрэн ажиллагаатай 13 машиныг зарах аж.

Зарагдах 13 машины дунд Фюриосагийн аварга том Вар Риг түлшний машин багтаж байгаа нь шүтэн бишрэгчдийн шуналыг хамгийн ихээр хөдөлгөж байгаа гэнэ. Түүнээс гадна киноны хамгийн алдартай Разор Кола, Гигахорс кадиллак, Наксийн унадаг машин зэрэг дуудлага худалдаанд орох нь тодорхой болоод байна.

Дуудлага худалдаа зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар бүх машины үнэ ердөө нэг ам.доллараас эхлэх хэдий ч олон хүн “шүлсээ гоожуулан” өрсөлдөх тул тийм ч хямд зарагдахгүй бололтой. Мөн Австралид очих боломжгүй хүмүүс ч энэ сарын 25-26-нд болох тус арга хэмжээг цахимаар шууд үзэж оролцох боломж бий гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж