9-11: Талибаны засгийн газар зориуд тангараг өргөнө | News.MN

9-11: Талибаны засгийн газар зориуд тангараг өргөнө

9-11: Талибаны засгийн газар зориуд тангараг өргөнө

9-11: Талибаны засгийн газар зориуд тангараг өргөнө

Талибаны байгуулж буй шинэ засгийн газар есдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр тангараг өргөх ёслолоо хийхээр төлөвлөсөн гэнэ. Харин ажиглагчид энэ шийдвэрийг зориуд АНУ-д харуулж, өдөх гэсэн бодлого гэж дугнэж байгаа аж.

АНУ-д энэ өдөр/2021.9.11/ дэлхийн орчин үеийн түүхэнд болсон хамгийн хөнөөлт террорист халдлагаас хойш 20 жил өнгөрч байгаа билээ. Эргэн санавал, 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядах Аль-Каида бүлэглэл АНУ-н газар нутаг дээр дөрвөн ч тусдаа алан хядах ажиллагаа нэгэн зэрэг зохион байгуулж, нийт 2996 энгийн номхон иргэдийн амийг хөнөөсөн билээ. Тухайлбал, тус бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладены тушаалаар 19 амиа золиослогч Калифорни руу хөөрсөн иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг барьцаалж, төлөвлөсөн цэгүүдээ мөргөн сүйрүүлсэн юм.

Эхний онгоц өглөөний 08:45 цагт дэлхийн худалдааны төв буюу ихэр цамхагийн хойд талын барилгыг мөргөсөн бол хоёр дахь онгоц 09:03 цагт урд талын барилгыг мөргөн сүйрсэн юм. Улмаар 110 давхар бүхий хоёр барилга нэг цаг дөчин хоёр минутын дотор бүрэн нурж, цогцолборын бусад долоон барилга болон ойролцоох байгууламжуудаа сүйрүүлж, онгоцны зорчигчид, ихэр цамхагт болон ойролцоо байсан нийт 2606 хүнийг хөнөөсөн байна.

Гурав дахь онгоц 09:37 цагт Пентагон буюу АНУ-ын армийн төв удирдлагын өрнө хэсгийг мөргөн нэг хэсгийг нь нурааж 125 хүний аминд хүрсэн бол дөрөв дэх онгоц байгаа онолгүй 10:03 цагт Пеннсилванийн задгай талбайд сүйрчээ. Учир нь онгоцонд байсан баатарлаг зорчигч нар жолоог булаан байнаас өөр зүгт чиглүүлсэн байж. Өдгөө мэргэжилтнүүд тус онгоцны бай Цагаан ордон, эсвэл Капитолын ордон байсан гэж үздэг. Харамсалтай нь онгоцонд байсан бүх зорчигч газар дээрээ амиа алдсан аж. Мөн халдлага болсон газруудад аврах ажиллагаа явуулж байсан гал сөнөөгч, офицер, цэргийн 471 ажилтан амьсгал хураасан юм. Хохирогч нарын дунд 372 гадаад иргэд байсан нь эл халдлагыг бүр ч олон улсын шинжтэй болгосон билээ.

Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш Аль-Каида бүлэглэлд дайн зарлаж, Афганистан руу цэрэг хөдөлгөсөн юм. АНУ-ын цэргүүд Афганистанд ирмэгцээ Аль-Каида бүлэглэлийг болон удирдагч Осама Бин Ладенг орогнуулж байсан талибуудыг засгийн эрхээс хөөсөн юм. Үр дүнд нь тэд Осама Бин Ладенг барьж, цаазаар авсан ч талибууд Пакистаны хилийн ойролцоо дахин нэгдэж, америк цэргүүдтэй байлдаж эхэлсэн аж.

Ийнхүү Талибан, АНУ-ын дайн хорин жил үргэлжилсний эцэст энэ онд АНУ цэргээ татсанаар өндөрлөсөн юм. Гэвч харамсалтай нь АНУ-ын цэргүүд нутаг буцаж ч дуусаагүй байхад талибууд Афганистаны нийслэл Кабул хот, цаашлаад бүх мужийг эзлэн эргээд засгийн эрхэнд гарсан билээ.

Хэдийгээр албан ёсоор мэдэгдээгүй ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талибууд шинэ засгийн газрынхаа тангараг өргөх ёслолыг өнөөдөр зохион байгуулах бололтой.

Эх сурвалж: UNILAD REUTERS CBC CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-11 66.181.161.23

Ийм мэдээнүүд үнэн ч байж болно. Худлаа ч байж мэднэ. Ер нь л АНУ-ын өөрийнх нь зохиол, найруулгын кино ш дээ.
Афганаас гарсан чинь Талибууд дийлдэхээ байлаа гээд бүх сувгаар амтай нь амаа, **тай нь **аа ангалзуулах юм. Талибуудад хэн з****г өгөөд байгаа юм? Дүлий хонгио ч үйлдвэрлэж чадахгүй баагийнууд сахлаа тасдаж аваад шившлэг хийгээд тэнгэрээс б**, сум, гранатаар бороо оруулаагүй нь лавтай.Хойд солонгос өгөөгүй нь тодорхой. АНУ-гийнхан Талибуудад з****г зараад, Карзайн засагт бас шахаа.

Avatar

Зочин 2021-09-11 66.181.161.28

ANU AFGHANSITANAAS TERGEE GATGAJ HUJAADAA HIIB DAINDAA BELDEJ BAIGAA YM

Avatar

nogoo aguu amerik geed soliordog garuud yu gej burah boloo odoo. 2021-09-11 202.55.191.130

amerikiig ilt doromjilj bainaa, nogoo manaihan ardchilsan gaminuudiin shvteen agu amerik geed vheh geed baidag ulsiig ni yduu buurai afganuud hvrtel ilt toohgui baihad yaj oros hyataduud amerikaas aih be dee.. amerikiin ner hvnd odoo bol ilt unaad dund zeregiin ulsuud ch toohgui vg sorj vl hvndetgej bnaa..

Avatar

Зочин 2021-09-11 45.141.56.7

! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

GH 2021-09-11 49.0.142.18

Munhag l haltaruud yum. Olon ulsiin terrorictuudiin neg buleglel ni shuu dee

Avatar

gza 2021-09-11 216.200.84.189

newyorkiin kamerun duurtsen bsang ih baij guilagchlal.mini achaagaa,byrxeege zarchix,ajiltsan,Xynsryy,byydalryyx menejelj,yrbagchid opchuulj,galzuud.

Avatar

ҮНЭН 2021-09-11 192.82.72.74

ИЙМ ОРК Г И Ч И Й БАС БАЙДГАА ХАХА

Avatar

daind ylagdasan uls ner torgui boldog yumaa.. 2021-09-11 202.55.191.130

ylagchiig hen shvvdegui ch dee. talibanuud daind ylsan tul odoo hen yu gej chadahgui l dee.. tanai amerik iim ner hvndgui bolj dee..

Avatar

Зочин 2021-09-11 202.55.188.93

энэ бол яс юман дээр талиб АНУ -ын тохиролцоондоо биш афгануудын дунд яс хаяж дараагийн Их гүрэн ий оролцоог нэмэгдүүлж сүйрүүлэх Хятад Америк 2-ын хуйвалдаан юм.Энэ эмзэг цэг дээр л Америк хятад 2 ашиг олно.

Avatar

Зочин 2021-09-11 66.181.187.221

Чадаж байгаа юманд арга байхгүй гэж үүнийг хэлдэг юм. 20 жилийн турш тэр том хүчтэй үхэх сэхэхээ үзчихээд эцэст нь хувцасыг нь өмсөж бүх зэв сэг хэрэгсэлийг нь хэдэн зуун сая бэлэн долларыг нь булааж аваад хөөгөөд явуулцан талибуудыг барах хүн одоо дэлхий дээр байхгүй нь батлагдчихлаа!!

Avatar

Зочин 2021-09-11 66.181.184.111

kķkk ene heden haltaruudiig huis temterye gevel sariin l ajil…yag baildahaar engiin irgediinhee dund orood nuugdaad gemgui tsarailaad baidag hogiin garuud shdee talibuud…engiin irgedtei ni tsug bumbugduud gazriin hurstei ni tegshilehed sar l bolno

Avatar

Зочин 2021-09-11 66.181.161.34

энэ лалынхан гардан тулаанд орж чаддаггүй, цагаа тулахаар охид хүүхнүүдийнхээ хормой хотонд нуугдчихдаг хөгийн гарууд ш дээ . тэгээд нөгөө хэд нь хүүхэд шуухадтай нь алалтай биш

Avatar

Зочин 2021-09-11 66.181.186.233

Erguu boojgoinuud amerikt odoo 9 10 baigaa shuu maluudaa

Avatar

Зочин 2021-09-11 202.126.88.162

Худал мэдээ цацахаа болиоч

Avatar

Зочин 2021-09-11 202.55.188.108

За та нарт юу ч гэж суртал ухуулга хийсэн ч яадаг юм…ямар хүн шиг амьдарч чадах биш

Avatar

Зочин 2021-09-11 66.181.189.10

Yamar ch medeellig hvmvvnii bus umbvvniihee tarhiar bolovsruuldag mongolchuudad yu ch bvv medeel.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж