9-11: Талибаны засгийн газар зориуд тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2021.09.11-нд нийтлэгдсэн

9-11: Талибаны засгийн газар зориуд тангараг өргөнө

9-11: Талибаны засгийн газар зориуд тангараг өргөнө

Талибаны байгуулж буй шинэ засгийн газар есдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр тангараг өргөх ёслолоо хийхээр төлөвлөсөн гэнэ. Харин ажиглагчид энэ шийдвэрийг зориуд АНУ-д харуулж, өдөх гэсэн бодлого гэж дугнэж байгаа аж.

АНУ-д энэ өдөр/2021.9.11/ дэлхийн орчин үеийн түүхэнд болсон хамгийн хөнөөлт террорист халдлагаас хойш 20 жил өнгөрч байгаа билээ. Эргэн санавал, 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядах Аль-Каида бүлэглэл АНУ-н газар нутаг дээр дөрвөн ч тусдаа алан хядах ажиллагаа нэгэн зэрэг зохион байгуулж, нийт 2996 энгийн номхон иргэдийн амийг хөнөөсөн билээ. Тухайлбал, тус бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладены тушаалаар 19 амиа золиослогч Калифорни руу хөөрсөн иргэний агаарын тээврийн дөрвөн онгоцыг барьцаалж, төлөвлөсөн цэгүүдээ мөргөн сүйрүүлсэн юм.

Эхний онгоц өглөөний 08:45 цагт дэлхийн худалдааны төв буюу ихэр цамхагийн хойд талын барилгыг мөргөсөн бол хоёр дахь онгоц 09:03 цагт урд талын барилгыг мөргөн сүйрсэн юм. Улмаар 110 давхар бүхий хоёр барилга нэг цаг дөчин хоёр минутын дотор бүрэн нурж, цогцолборын бусад долоон барилга болон ойролцоох байгууламжуудаа сүйрүүлж, онгоцны зорчигчид, ихэр цамхагт болон ойролцоо байсан нийт 2606 хүнийг хөнөөсөн байна.

Гурав дахь онгоц 09:37 цагт Пентагон буюу АНУ-ын армийн төв удирдлагын өрнө хэсгийг мөргөн нэг хэсгийг нь нурааж 125 хүний аминд хүрсэн бол дөрөв дэх онгоц байгаа онолгүй 10:03 цагт Пеннсилванийн задгай талбайд сүйрчээ. Учир нь онгоцонд байсан баатарлаг зорчигч нар жолоог булаан байнаас өөр зүгт чиглүүлсэн байж. Өдгөө мэргэжилтнүүд тус онгоцны бай Цагаан ордон, эсвэл Капитолын ордон байсан гэж үздэг. Харамсалтай нь онгоцонд байсан бүх зорчигч газар дээрээ амиа алдсан аж. Мөн халдлага болсон газруудад аврах ажиллагаа явуулж байсан гал сөнөөгч, офицер, цэргийн 471 ажилтан амьсгал хураасан юм. Хохирогч нарын дунд 372 гадаад иргэд байсан нь эл халдлагыг бүр ч олон улсын шинжтэй болгосон билээ.

Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш Аль-Каида бүлэглэлд дайн зарлаж, Афганистан руу цэрэг хөдөлгөсөн юм. АНУ-ын цэргүүд Афганистанд ирмэгцээ Аль-Каида бүлэглэлийг болон удирдагч Осама Бин Ладенг орогнуулж байсан талибуудыг засгийн эрхээс хөөсөн юм. Үр дүнд нь тэд Осама Бин Ладенг барьж, цаазаар авсан ч талибууд Пакистаны хилийн ойролцоо дахин нэгдэж, америк цэргүүдтэй байлдаж эхэлсэн аж.

Ийнхүү Талибан, АНУ-ын дайн хорин жил үргэлжилсний эцэст энэ онд АНУ цэргээ татсанаар өндөрлөсөн юм. Гэвч харамсалтай нь АНУ-ын цэргүүд нутаг буцаж ч дуусаагүй байхад талибууд Афганистаны нийслэл Кабул хот, цаашлаад бүх мужийг эзлэн эргээд засгийн эрхэнд гарсан билээ.

Хэдийгээр албан ёсоор мэдэгдээгүй ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талибууд шинэ засгийн газрынхаа тангараг өргөх ёслолыг өнөөдөр зохион байгуулах бололтой.

Эх сурвалж: UNILAD REUTERS CBC CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж