Путин легионер тамирчдын тоог багасгах хэрэгтэйг сануулав | News.MN

Путин легионер тамирчдын тоог багасгах хэрэгтэйг сануулав

Путин легионер тамирчдын тоог багасгах хэрэгтэйг сануулав

Путин легионер тамирчдын тоог багасгах хэрэгтэйг сануулав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр/2021.09.10/ биеийн тамир, спортыг хөгжүүлэх зөвлөлийн хуралд оролцож, Оросын спортод шинэчлэл хийх болсныг мэдэгдлээ. Тэрбээр ярихдаа “Цаашид тууштай урагшилж, шинэ өндөрлөгт хүрэхийн тулд тамирчдад дэмжлэг хэрэгтэй байна. Үүнд нь Засгийн газраас туслалцаа үзүүлж, анхаарах шаардлагатай. Хүүхдийн клубуудээс үндэсний шигшээ баг хүртэл бүхий л түвшинд шинэ үеийн аргачлал хэрэгтэй байна. Засгийн газар олимпийн шинэ спортын төрлүүдэд зориулсан байгууламжуудыг барих тал дээр дэмжлэг үзүүлнэ. Олон улсын бокс, самбо бөхийн төвүүд Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд удахгүй нээлтээ хийнэ” гэжээ.

Мөн тэрбээр энэ үеэрээ олимп, паралимпийн наадамд оролцсон баг тамирчдадаа баяр хүргэв. Владимир Путин “Оросын олимп, паралимпийн үндэсний шигшээ баг, бүх тамирчид, мэргэжилтнүүдэд гайхалтай амжилт үзүүлсэнд нь дахин нэг удаа баяр хүргэе. Та бүхэнд биечлэн баяр хүргэж, талархал илэрхийлмээр байна. Олимпод оролцох мөрөөдөл хүүхдийн бага наснаас эхэлдэг. Тамирчдын үзүүлж буй амжилт хүүхдүүдэд үлгэр жишээ болж, хүүхэд багачууд, залуучууд амьдралын хэв маягаа тодорхойлоход нөлөө үзүүлдэг. Манай тамирчдын Токиод бүтээсэн амжилт ирээдүйд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Олимпод оролцсон тамирчдад баяр хүргэхийн зэрэгцээ улсынхаа хөлбөмбөгийн хөгжлийг шүүмжилж, Оросын лигт тоглодог легионер тамирчдын тоог багасгах хэрэгтэйг сануулав. Владимир Путин “Сүүлийн үед хөлбөмбөг дэх гадаадын тамирчдын тоог хязгаарлах хэрэггүй гэж ярихыг сонслоо. Манай хөлбөмбөгийнхөн 1988 оноос хойш олимпод оролцоогүй гэдэг та нарт танил биш байна уу? Гадныхан манай лигт тоглоод байвал бид дахиад 20 жил олимпод орж чадахгүй. Клубууд сонирхолтой, чадварлаг тоглолтын үзүүлдэг. Тэмцээнүүд ч тэд сайн тоглож байгаа харагддаг. Клубуудэд юу болж байгааг сайн харах хэрэгтэй байна. Шигшээ баггүй байж тэр олон гадаад тамирчдаар яах гэсэн юм бэ? Бид эдгээр зүйлсийг анхааралтай ажиглах хэрэгтэй байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхжаргал 2021-09-11 66.181.189.163

Оросын хөлбөмбөгчид 88 онд аваргалахыг үзэж байлаа. Түүнээс хойш оролцоогүй гэж үү?

Avatar

Зочин 2021-09-11 103.57.94.198

Оросын тамирчид маш олноороо допинг хэрэглэж дэлхийн шившиг болоод олимпийн наадам болоод дэлхийн хэмжээний томоохон наадмуудад улсынхаа нэрийг дуудуулж далбаагаа мандуулж чадахгүй байгааг дарангуйлагч Путин яагаад ярьсангүй вэ.

Avatar

Зочин 2021-09-11 45.141.56.7

> Шилдэг дотно клубт тавтай морил —- – https://is.gd/f4011T

Avatar

Заагч 2021-09-11 202.9.46.222

Тэнэг вирус хятад хуцалгvй Монголоос вирусээ аваад далд ор.хог вирус хятадыг устгавал дэлхий цэвэршинэ.

Avatar

Зочин 2021-09-11 192.82.67.93

Тэнэг Орос

Avatar

ажилчин 2021-09-11 192.82.74.240

Белорустайгаа хэл амаа олж нэгдсэн явдал сайн байна. Путинд баяр хүргэе….

Avatar

Зочин 2021-09-11 66.181.161.61

Монгол гадаад бөхчүүдийг урих хэрэггүй.

Avatar

К.К.К. 2021-09-11 202.72.242.139

Ер нь легионер гэж юу юм. мөнгө хүүлэх луйварчид. Өөрсдөө л дэлхийн тавцанд үзэлцэх…

Avatar

Зочин 2021-09-11 202.21.109.104

ПУТЛЕР МАЛ

Avatar

umhii tarhitai 2021-09-11 103.229.120.233

zunug yalgadas

Avatar

Зочин 2021-09-11 192.82.74.202

Шаал худал аа уран яруу ярих яах вэ. Ингэж донгодохдоо ч путин гарамгай шүү дээ. Харин яг ажил хэрэг болгосон нь хаана байна. Дотоодын нийт бараа бүтээгдхүүн үйлдвэрлэлээр дэлхийн шилдэг 10т багтана. Ядуурлаас гаргана. Бүс нутгуудыг тэгш хөгжүүлнэ. Тэтгэвэр цалин хөлсийг нэмнэ….. бла бла бла… биелсэн үү? Спорт чинь ч цул мафи авилга допинг болсон.

Avatar

youtube-d oros hel deer sar bvr orosd shineer bguulsan vildver zobadiin tuhai medee gardag shu.. 2021-09-11 202.55.191.130

za malaa medej baij burj bai l daa.orosuud ali hediin delhiid 10 -r bairand ybj bgaa. harin orosd aj vildver mas sain hogjij bga. orosuud gadaadaas mash baga zvils abdag dotoodoo harin ihiig vildverlej bna. bvh delhiin mashinii vildver orosd hamtarsan vildveree barisan da. deer orosuud shine vogan, galt tegenii tolgoi trambai, hot hoorondiin hurdan davhar galt tereg niseh ongots, mos zvsegch holog ongots atomiin hodolgvvrt geed mash ih zvils vildverlej bna.hudalaa gevel youtube-d

Avatar

Зочин 2021-09-11 192.82.77.242

орсын тролл худлаа шааасааар л байнуу орсууд нь өөрсдөө путиныг үзэн ядаж байна шуудхан хэлхэд орсод болж бүтэж байгаа юм юу ч алга путин едрос орос орныг сөнөөж байна гэж ард түмэн нь харааж байгаа мэдээ ютубээр дүүрэн байна,би мэдэж байна мал э****з хурлийз гэж байнга харааж зүхэж байх юмаа чи мэдрэл чинь зүгээр үү

Avatar

Зочин 2021-09-11 192.82.77.242

Скрепонавты сожгли Звезду. Центр подготовки космонавтов – ВСЁ! Астронавты США были на Луне.ютубээс үзвэл путины орсын өнөөдрийн бодит байдал иймэрхүү л байна

Avatar

Зочин 2021-09-11 192.82.77.242

Я УСТАЛ ЖИТЬ ВПРОГОЛОДЬ! ДЕДУШКА-ИНЖЕНЕР У БАКА С ПРОСРОЧКОЙ И ПЕНСИЕЙ В 12Т РУБЛЕЙ! ийм жишээ мянга мянга байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж