Путин легионер тамирчдын тоог багасгах хэрэгтэйг сануулав

Хуучирсан мэдээ: 2021.09.11-нд нийтлэгдсэн

Путин легионер тамирчдын тоог багасгах хэрэгтэйг сануулав

Путин легионер тамирчдын тоог багасгах хэрэгтэйг сануулав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр/2021.09.10/ биеийн тамир, спортыг хөгжүүлэх зөвлөлийн хуралд оролцож, Оросын спортод шинэчлэл хийх болсныг мэдэгдлээ. Тэрбээр ярихдаа “Цаашид тууштай урагшилж, шинэ өндөрлөгт хүрэхийн тулд тамирчдад дэмжлэг хэрэгтэй байна. Үүнд нь Засгийн газраас туслалцаа үзүүлж, анхаарах шаардлагатай. Хүүхдийн клубуудээс үндэсний шигшээ баг хүртэл бүхий л түвшинд шинэ үеийн аргачлал хэрэгтэй байна. Засгийн газар олимпийн шинэ спортын төрлүүдэд зориулсан байгууламжуудыг барих тал дээр дэмжлэг үзүүлнэ. Олон улсын бокс, самбо бөхийн төвүүд Москвагийн Лужники цэнгэлдэх хүрээлэнд удахгүй нээлтээ хийнэ” гэжээ.

Мөн тэрбээр энэ үеэрээ олимп, паралимпийн наадамд оролцсон баг тамирчдадаа баяр хүргэв. Владимир Путин “Оросын олимп, паралимпийн үндэсний шигшээ баг, бүх тамирчид, мэргэжилтнүүдэд гайхалтай амжилт үзүүлсэнд нь дахин нэг удаа баяр хүргэе. Та бүхэнд биечлэн баяр хүргэж, талархал илэрхийлмээр байна. Олимпод оролцох мөрөөдөл хүүхдийн бага наснаас эхэлдэг. Тамирчдын үзүүлж буй амжилт хүүхдүүдэд үлгэр жишээ болж, хүүхэд багачууд, залуучууд амьдралын хэв маягаа тодорхойлоход нөлөө үзүүлдэг. Манай тамирчдын Токиод бүтээсэн амжилт ирээдүйд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Олимпод оролцсон тамирчдад баяр хүргэхийн зэрэгцээ улсынхаа хөлбөмбөгийн хөгжлийг шүүмжилж, Оросын лигт тоглодог легионер тамирчдын тоог багасгах хэрэгтэйг сануулав. Владимир Путин “Сүүлийн үед хөлбөмбөг дэх гадаадын тамирчдын тоог хязгаарлах хэрэггүй гэж ярихыг сонслоо. Манай хөлбөмбөгийнхөн 1988 оноос хойш олимпод оролцоогүй гэдэг та нарт танил биш байна уу? Гадныхан манай лигт тоглоод байвал бид дахиад 20 жил олимпод орж чадахгүй. Клубууд сонирхолтой, чадварлаг тоглолтын үзүүлдэг. Тэмцээнүүд ч тэд сайн тоглож байгаа харагддаг. Клубуудэд юу болж байгааг сайн харах хэрэгтэй байна. Шигшээ баггүй байж тэр олон гадаад тамирчдаар яах гэсэн юм бэ? Бид эдгээр зүйлсийг анхааралтай ажиглах хэрэгтэй байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж