МУГТ Э.Бэхбаяр дээд жингийнхнээ халз барилдаанд дуудав | News.MN

МУГТ Э.Бэхбаяр дээд жингийнхнээ халз барилдаанд дуудав

Хуучирсан мэдээ: 2021.09.11-нд нийтлэгдсэн

МУГТ Э.Бэхбаяр дээд жингийнхнээ халз барилдаанд дуудав

МУГТ Э.Бэхбаяр дээд жингийнхнээ халз барилдаанд дуудав

Чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам, Азийн аваргын алтан медальт МУГТ Э.Бэхбаяр дээд жингийнхээ бөхчүүдийг нэг сая төгрөгний бооцоотой халз барилдаанд дууджээ. Тэрбээр энэ талаараа өчигдөр/2021.09.10/ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд “Сая сорил тэмцээнд оролцсон 61 кг-ын эхний нэг, хоёр, гурван номеруудыг халз барилдаанд дуудаж байна. Намайг хожсонд нь нэг сая төгрөг өгнө” гэжээ.

Ослод болох ДАШТ-ийг зорих Монголын бүрэлдэхүүн тодорсон бөгөөд 57 кг-ын жинд Э.Бэхбаяр, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга нар оролцохоор болсон. Харин Т.Түвшинтулгын жинд Ц.Чинзориг, Н.Наранхүү нар удаалсан.

Т.Түвшинтулга

Э.Бэхбаярын мэдэгдлийн хариуд Т.Түвшинтулга өөрийн цахим хуудаснаа “Чи надад үнэндээ сонин биш байна. Би өөр том зорилготой хүн. Чи ингэж  өвчигнөж байхаар одоо яаж юм авахаа бод. Ингэж сагсуурч байхаар наад мөнгөө зардал хайж яваа нэг ч гэсэн тамирчиндаа чимээгүйхэн тусалчих. Чиний амьдралд буян болно залуу минь. Нэг сая төгрөг чамаас бусдад нь их мөнгө шүү” хэмээн бичжээ.

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:

Эрэгтэй

  • 57 кг: Э.Бэхбаяр (Хүч)
  • 61 кг: Т.Түвшинтулга (МУБИС)
  • 65 кг: Т.Тулга (Хүч)
  • 70 кг: Б.Батмагнай (Алдар)
  • 74 кг: Э.Бямбадорж (Алдар)
  • 79 кг: Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  • 86кг: Г.Ганхуяг (МУБИС)
  • 92 кг: Д.Оргилох (Хасу-Мегастарс)
  • 97 кг: Ө.Батзул (Аврагч)
  • 125 кг: М.Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэй

  • 50 кг: Д.Отгонжаргал (Женко)
  • 55 кг: Э.Сумъяа (Хилчин)
  • 57 кг: Э.Даваачимэг (Хилчин)
  • 59 кг: Б.Шоовдор (Аврагч)
  • 62 кг: Э.Гантуяа (Хилчин)
  • 65 кг: Т.Энхжин (Алдар)
  • 68 кг: Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
  • 72 кг: Э.Даваанасан (Алдар)
  • 76 кг: Н.Загардулам (Хилчин)
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаха 2021-09-11 64.119.27.243

Шалны алчуур болчоод юунд том том бааварладаг юм бэ!. Сагацан хар дурак вэ

Avatar

zochin 2021-09-11 66.181.161.38

tamirchid dasgaljuulagchid humuujilguu yos surtahuungui uneheer teneg boljee olimpiin avarga ni hurtel gemt hereg hiine undesnii buhchuud ni hurtel heruul zodoon shunal doping mongoliin sport muhuj bna

Avatar

Зочин 2021-09-11 202.126.89.238

Гадаад бөхчүүдтэй барилдахаараа яагаад дэвжээгийн арчиж өгөөд байдаг юм бэ энд томордог шиг ээ гадаадад очоод том байгаач

Avatar

Зочин 2021-09-11 192.82.75.68

Өөрөө хожвол мөнгө авахгүй гэсэн бсан Сайн ойлгоогүй бж бурах юмаа зарим нь. Бооёоо айж бгаагаа л хэлнэ биз. Бэхээгээс алд дэлэм дутуу байж юун том том бүлтэрдэг юм ккк

Avatar

Монгол 2021-09-11 77.185.180.147

Олимпын наадамд ингэж аархахгүй яасан юм бэ. Муусайн таар шуудайнууд

Avatar

alchuur 2021-09-11 184.58.171.106

Shalnii alchuuruud —- bvgdeeree ….bvgd xooson irne xarj baigaarai…Xvrelees uur amjilt baixgui…

Avatar

Зочин 2021-09-11 45.141.56.7

!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Munkh 2021-09-11 50.231.146.130

Хувийн амжилт хэрэгтэй ч ийм байх ч зохимжгүй байна, жаахан даруу байх хэрэгтэй, хүч чадлаа дэлхийн дэвжээн дээр л харуул

Avatar

Зочин 2021-09-11 66.181.184.201

Жиндээ өрсөлдөгчгүй болохоор ахидаггүй, тэгээд дээд жингийнхэнтэйгээ барилдаж үзэх гэсэн юм байлгүй дээ. Гэхдээ дээд жингийнхэнтэйгээ барилдаж бэлтгэл хийдэггүй юм бол яаж ахих вэ дээ.

Avatar

Кса 2021-09-11 202.126.89.17

Зүгээр л дуудлагат нь хариу өгөөд, зөвшөөрвөл барилдана, үгүй бол татгалзаж байна гээд хэлчихэж болдоггүй юм уу? Нэг шигшээ багийн тамирчид нь түнжингүй нь харагдаж байна шүү дээ. Чааваас гэж.

Avatar

Зочин 2021-09-11 202.126.88.139

Нэгнийх нь дуудаж байгаа, нөгөөгийнх нь хариулж байгааг л харахад ойлгомжтой, т1 бөхчингүүдийн тулга тойрсон хэрүүл л байна ш дээ, тийм мундаг юм бол тэрийгээ олимпоор харуулахгүй яасан юм бэ, шалны алчуур болоод л байсандаг

Avatar

Зочин 2021-09-11 103.229.120.103

Хэрэгтэй уед шалны алчуур болж болчихоод одоо ингэж солиорох хэрэг байхгуй ээ, олимп чиний чансааг, хэн болохыг чинь хангалттай харуулсан, т1 бех, одоо энэ сенегал хэнд юу батлаж харуулах гэж

Avatar

Зочин 2021-09-11 202.179.25.79

ЭНЭ БӨХИЙН ХЭДЭН ЯМБИЙ ХОЛБООНУУД ЯАХ ГЭЭД БАЙНАА … БОДЛОГО ЭНЭЭ ТЭРЭЭ БАЙНА УУ… БҮГД Л ЗАНХАЙСАН ДУР ДУРААРАА ХАШГИЧСАН УЛСУУД БОЛЛОО. ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ НАР НЬ Ч ГЭСЭН…. ХОСОО ЦОГТОО ХОЁР САЙН БАГШ НАР , МАРГАХГҮЙ. ГЭХДЭЭ ХОЛБООТОЙГОО УЧРАА ОЛЖ БОДЛОГОТОЙГОО ЗОХИЦОЖ АМЬДРАХ УЧИРТАЙ ШД

Avatar

Зочин 2021-09-11 59.153.115.56

Олимпод чадахгүй байж дотооддоо дүвчигнээд яах нь вэ. Рави Кумар Заур Угуев 2 оос асуугаад үз дээ

Avatar

Зочин 2021-09-11 66.181.161.45

Маш зөв. Дуудлага хийж уриалж байж л явна шүү дээ. Хаахна явааг мэдэх сайн арга.. Ялах ялагдах нь сонин биш хир чадлаа мэдэх дуудлага хэрэгтэй…

Avatar

Choloot boh 2021-09-11 66.181.161.26

Сайн байна уу. Бэхээгийн зөв. Ингэж л нэг нэгийгээ хурцалж байж амжилтанд хүрнэ. Угтаа бол та нар адилхан жинтэй. Хэн нь илүү жин хасах вэ гэсэн асуулт байгаа.

Avatar

Зочин 2021-09-11 64.119.16.194

Мөнгөнмй хэрэгцээ их гарчдээ

Avatar

Чен ыр 2021-09-11 66.181.161.73

Tuvshintulgiin zuv. Naad aarhalaa olimpod gargah ni yasiin

Avatar

nuudel 2021-09-11 202.126.88.231

Odoo tamirchid n hoorondoo uraltsaad ehlelee.Ene chuluutiihn chin deer doorgui yachihaa vee

Avatar

Зочин 2021-09-11 122.201.26.3

Дуудлагыг нь хүлээн аваад барилдана л биз дээ. Юундаа эмзэглээд байгаа юм. Хожвол бооцоо мөнгийг нь аваад, хожигдвол өөртөө дүгнэлт хийж бэлтгэлээ сайжруулах харин ч ашигтай юм биш үү.

Avatar

Зочин 2021-09-11 202.9.46.50

aij bgaa uchraas batildahgui gej bgaa biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж