Кабулаас иргэдээ татах АНУ-ын ажиллагаанд чухамдаа америкчуудаас илүү афган дүрвэгчид дийлэнх хувийг нь эзэлж багтсан билээ. Тэднийг АНУ-ын онгоцууд дэлхийн олон улсад байх цэргийн байзууддаа тараан түр байрлуулсан бөгөөд бага багаар татан авч, АНУ-д суурьшуулж байгаа юм. Гэвч сүүлийн үед АНУ-д очсон дөрвөн дүрвэгчээс улаан бурхан өвчин илэрсэн тул Цагаан ордон дүрвэгч хүлээн авахаа тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псакигийн тайлбарласнаар, Виржиниагийн олон улсын нисэх буудалд ирсэн афган дүрвэгчдийн дөрөв нь улаан бурхан өвчин туссан байсан тул дүрвэгч хүлээн авах ажлыг түр зогсоож, бүх дүрвэгчдийг улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулах шаардлагатай гэнэ. Түүгээр зогсохгүй урьдчилан сэргийлэх үүднээс улаануудын вакцин ч тарих бололтой.
Өдгөө 50 мянга орчим афган дүрвэгч АНУ-ын цэргийн баазуудаар таран байрлаж байгаа билээ. Гэвч тэдний чухам хэд нь вакцинд хамрагдсан, хэдийг нь хамруулах шаардлагатай вэ гэдэг нь тодорхойгүй, хэрхэн шинжилгээ хийх талаар нарийн төлөвлөгөөгүй байгаа юм.
Эх сурвалж: RT.COM