Залуу бүрэлдэхүүнтэй АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг өчигдөр Нью Йорк хотын алдарт Мэдисон Скуар Гарденд Францын багтай нөхөрсөг тоглолт хийжээ. Багийн ахмад тоглогчдын нэг Чонси Биллапс тоглолтын 3-р үед 9 оноог ганцаараа авч, Рүди Гэй 19 оноогоор багаа тэргүүлснээр үндсэн цагт 86-55 харьцаатайгаар АНУ-ын баг талбайдаа хийж байгаа цорын ганц нөхөрсөг тоглолтдоо ялалт байгууллаа. “Гардэнд хүмүүс намайг дэмжихийг анх удаа харлаа” гэж Дэнвэр Наггетс багийн холбон тоглогч Чонси Биллапс тоглолтын дараа хэлжээ. Одоо 33 настай хамгаалагч 2007 оны олимпийн бэлтгэл багт байсан ч тэмцээнд явж чадаагүй юм. Одоо түүний туршлагад 2010 оны Дэлхийн аваргын баг найдаж байна.
Францын багаас Борис Диав 15 оноог авчээ. Бусад тоглогчид төдийлөн хангалттай байгаагүй. Мэдээж энэ нь Жоаким Ноа, Ронни Туриаф, Тони Паркэр зэрэг тоглогчид шигшээ багтаа үүрэг гүйцэтгээгүйтэй холбоотой юм. Харин Портланд Трэйл Блэйзэрс багийн довтлогч Николас Батум 11 оноогоор тус хүргэжээ. 2008 оны бүрэлдэхүүнээс нэг ч тоглогч үлдээгүй учраас дасгалжуулагч К шинэ 12 тоглогчтойгоор Туркийг зорих болно. Харин үүндээ довтлогч Жефф Грийн, Жавал Макгий нар багтаагүй юм. Харин төвийн тоглогчоор ганцхан Тайсон Чандлер үлджээ. Ийнхүү АНУ-ын баг нөхөрсөг тоглолтоо эхлүүлж байгаа бөгөөд тэд Испани, Литив, Грекийн багуудтай тоглох юм.
Score Studio