Улаанбаатарт 20-22 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2021.09.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 20-22 градус дулаан байна

Улаанбаатарт 20-22 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай, аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. өдөртөө 19-21 градус дулаан байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж