"Сэлбэ” дулааны станц туршилтаар ажиллаж эхэллээ | News.MN

"Сэлбэ” дулааны станц туршилтаар ажиллаж эхэллээ

"Сэлбэ” дулааны станц туршилтаар ажиллаж эхэллээ

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь Сэлбэ дэд төв. Тус дэд төвд хийж буй томоохон ажлын нэг бол 26.68 мВт хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугам угсралтын ажил юм.

Дулааны станц баригдсанаар Долоон буудал, Сэлбэ болон зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжтой. “Сэлбэ” дулааны станц нь тортог гаргахгүй, байгальд ээлтэй технологи ашиглан, үнсээ 99.9 хувь шүүх бөгөөд түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурна гэсэн судалгаа бий.

26.68 мВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга угсралтын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Иймээс тус станцын туршилт тохируулгын ажлыг эхлүүлж, Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангаж эхэллээ.

 НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МИНИ ЦАХИЛГААН ДУЛААНЫ СТАНЦ 2021-09-10 64.119.16.7

АЙМГИЙН ТОВ ОЛОН ХУН АМТАЙ СУМЫН ТОВУУДЭД ЖИЖИГ ОВРЫН ОРЧИН УЕИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ БУХИЙ АГААР БОХИРДУУЛАХГУЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬСАНААР ДУЛААНТАЙ ЦАХИЛГААНТАЙ УЙЛДВЭР ЗАВОДОО ОРОН СУУЦАА БАРЬЖ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БОЛНОО ХАРИН ДАН ГАНЦ ДУЛААНЫ СТАНЦ БУЮУ УУРЫН ЗУУХ НЬ МАШ ИХ АЛДАГТАЙ АСАР ИХ УРЭЛГЭН АЛДААТАЙ ШИЙДВЭР ЮМ ЭНЭ АЛДААГ ДАВТАЖ БОЛОХГУЙ

Avatar

Зочин 2021-09-10 195.176.3.24

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-10 202.9.47.9

ЯГ ИЙМ СТАНЦЫГ АЙМГИЙН ТӨВҮҮД БАРИВАЛ ОРОН НУТАГ ЦАХИЛГААН, ДУЛААНААР БҮРЭН ХАНГАГДАЖ, БАРИЛГАЖИХ БОЛОМЖТОЙ ЮМ БИШ ҮҮ.

Avatar

123456 2021-09-10 49.0.142.18

Заа яахав дээ, нэгдсэн нэг уурын зуух л юм байна, аймгийн төвүүдээр дүүрэн байдаг юм. Орчны эрсдлийн үнэлгээ гэж байна уу, яг өнөө шахмал түлшний цех шиг хавь ойр орчноо падан хар хөө тортог болгож хүн амьтан суурьшихын эцэсгүй утаа хөө тортог, үнс болно доо, яг айлуудын дунд хаяа хатгаад шүү, тэнд чинь нялх балчир хүүхэд, өндөр настан, жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүд байгаа, арай бүх оршин суугчдыг нь шумбагч онгоцны усан цэргүүд гэж бодоогүй биз дээ

Avatar

Зочин 2021-09-10 64.119.22.193

Энэ нэг нөхөр юу гэж элийрээд байна аа Сөрөг хүчний зарим этгээд нийгэмд хэрэгтэй ажил бүрийг энгэж эсэргүүцэж ард олонд дайсагнагч гэдгээ харуулдаг.

Avatar

зочин 2021-09-10 139.218.63.183

woow boljiishdee tsaashlaad lagerliugaa orchuul tendee surguuli tsetserlegee bari huul hotruu oroh hereg alga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж