Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас өнөөдөр/2021.09.10/ захирамж гарган, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож буйг мэдэгдлээ.
Тус сумын Засаг даргын тамгын газрын захирамжид “Улаангом сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд хийгдсэн тандалт судалгаагаар Covid-19 халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг 2021 оны есдүгээр сарын 26-ны өдрийг дуустал түр хугацаанд хойшлуулсугай” гэжээ.
Цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн цэцэрлэг орон нутагт 112, нийслэлд 18 байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд орон нутагт бүрэн цахимд шилжсэн 28, нийслэлд 13 сургууль байгаа аж.
Холбоотой мэдээ