СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ | News.MN

СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ

СОЛОНГОС УЛСААР АЯЛЦГААЯ

/Тэгү хот & Хойд Кёнсан муж/

Хойд Кёнсан мужид Солонгосын уламжлалт болон Күнзийн соёлын дурсгалууд үлэмж олноороо хадгалагдан өнөөдрийг хүрсэн байдаг. Тус мужид байрлах Тэгү хот нь Солонгосын томоохон хотуудын нэг бөгөөд 4 талаараа уулаар хүрээлэгдсэн уламжлалт болон орчин үеийн соёлын хоорондын тэнцвэрт байдлын үлгэр жишээ болсон газар юм. Мөн Хойд Кёнсан мужид байдаг Кёнжү хот нь мянган жилийн түүхтэй эртний хот гэдгээрээ алдартай бөгөөд Чусон гүрний (1392-1910 он) үеийн уран зохиол, Күнзийн сургаалын өлгий нутаг гэдгээрээ алдартай.

И Ворлд хүүхдийн парк

Тэгү хотын төвд орших энэ цэнгэлдэх хүрээлэнд олон төрлийн тоглоом, ресторан, үзвэр үйлчилгээ бий. Мөн 83 давхар цамхагт нь байрлах мөсөн гулгуурын талбайд хүний хөл тасардаггүй ажээ. Хэрэв та нар жаргах үеийн Тэгү хотын үзэмжийг тольдон харахыг хүсвэл тус цамхагийн 77 давхарт гараарай.

Дунггүн ордон ба Волжи цөөрөм

Дунггүн ордон нь Нэгдсэн Шилла гүрний хааны ордон байжээ. Ордныг хүрээлэн долгилох Волжи нуур нь хүний гарааг бүтээгдсэн нуур бөгөөд 674 онд Мүнмү хааны зарлигаар бий болсон түүхтэй. Волжи нуурын эргийг тойруулан чимсэн гэрэлтүүлэг нь шөнийн цагаар илүү үзэсгэлэнтэй харагддаг.

Бүлгүгса хийд

Тэртээ 8-р зууны үед байгуулагдсан буддын шашны энэ хийд Шилла гүрний үеийн (МЭӨ 57-оос МЭ 935 он) Буддын үзэл санаа, урлаг соёлын хэв маягийг өөртөө шингээжээ. Жил бүр олон сая жуулчид Бүлгүгса хийдийг зорин ирж, сүм хийдийн бурхан тахилд хүндэтгэл үзүүлдэг байна. Мөн алдарт Согтап суварга, 10 воны зоосон дээр байдаг Дабу суваргыг үзэхээр хөл тасардаггүй энэ газар лам хуврагууд номлон суусан хэвээр буй. Энэхүү хийд нь Солонгосын буддын шашны төвд тооцогддог бөгөөд ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн хосгүй нандин соёлын өв юм.

Хумигуд

Хумигуд бол Солонгосын хойгийн зүүн эрэг дахь Пуханг хотын наран мандахыг харах цэг юм. Энэ газар жил бүр оны эхний өдрийн наран мандахыг харах гэсэн олон мянган жуулчид ирдэг бөгөөд тэдэнд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагддаг. Энд аварга том хүрэл гарын дүрстэй хөшөө байдаг нь эв нэгдэл, найрамдлыг билэгдэх ажээ. Хумигудын эргэн тойронд гэрэлт цамхаг болон гэрэлт цамхагийн музей, далайн усан саун зэрэг олон сонирхолтой газрууд бий.

Чомсон цамхаг

Азийн хамгийн эртний одон орон судлалын зориулалттай цамхагт тооцогддог Чомсонг цамхаг нь Сонгдог хатны үед буюу 632-647 оны хооронд баригдсан гэдэг. Чулуун байгууламжийн хэмжээ, хэв маяг нь Шиллаг гүрний үеийн архитектурын болон шинжлэх ухааны өндөр хөгжлийн бодит бүтээл юм.

Андун Хахой тосгон

 

Пүнгсаны Рю овгийнхний төрөлх нутаг бөгөөд энэ овгийн 150 гаруй айл өрх тосгондоо амьдран суурьшсан хэвээр байгаа. Олон тооны уламжлалт сууц, Күнзийн сургууль танхимууд тосгонд байх бөгөөд Күнзийн гүн ухааныг одоог хүртэл залуу хойч үедээ өвлүүлэн сургадаг. Нагдунг мөрөн тосгоны дундуур хөндлөн урсах бөгөөд энэ нь байгалийн үзэсгэлэнг тодотгож өгдөг.

Ворёнгюу гүүр

387 м орчим урттай энэхүү модон гүүр нь Солонгосын хамгийн урт явган хүний гүүр юм. Нагдунг мөрнийг бүслэн хүрээлсэн уулс, тэдгээрийг хашин сүндэрлэсэн Андун далан хоорондоо төгс хослон ер бусын үзэсгэлэнтэй уур амьсгалыг бүрдүүлдэг бөгөөд шөнийн цагаар илүү сүр жавхлантайг харагддаг.

БНСУ-ын талаар илүү их мэдээллийг https://www.facebook.com/KTOULAANBAATAR хуудсаас авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-13 195.254.134.194

!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

н 2021-09-13 66.181.161.93

солонгосын бурханы шашиныг америкын христүүт баллаж монголын шашиныг солонгосын пасторууд довтлоод түүх их сонин юм

Avatar

Зочин 2021-09-13 103.80.210.183

со-нууд өнгө төдий л юм даа. монголын сүм хийдүүд харин амьтай шүү. засаж янзалж байвал зөвхөн сүмийн барилгуудаар л сая дөхөх эуулчин ирнэ л дээ. унхиагүй сайдуудтай хэцүү л байна даа.

Avatar

zochin 2021-09-13 202.179.25.56

tasarchai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж