3,339,144 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

3,339,144 ширхэг хувьцаа арилжжээ

3,339,144 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 758,246,434 төгрөгийн үнийн дүн бүхий 3,339,144 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АПУ" ХК (APU +10.87%) болон "Монос Хүнс" ХК (MFC +10.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин Говь" ХК (JGV -15.00%) болон "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL – 6.98%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  70,247 ширхэг нэгж эрхийг нийт 39,883,977  төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 25 ширхэг үнэт цаасыг 200,000 төгрөг болон 2,300 ам.доллараар  арилжаалсан байна.

Хувьцааны багцын арилжаагаад 2,781,742 ширхэг үнэт цаасыг 2,050,015,490 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.81 хувиар өсч, 49252.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,252,052,856,411.03 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж