Хонгконгийн цагдаа нар Тянь Ань Миний талбайн музей рүү "дайрчээ" | News.MN

Хонгконгийн цагдаа нар Тянь Ань Миний талбайн музей рүү "дайрчээ"

Хонгконгийн цагдаа нар Тянь Ань Миний талбайн музей рүү "дайрчээ"

Хонгконгийн цагдаа нар Тянь Ань Миний талбайн музей рүү "дайрчээ"

БНХАУ-ын Тянь Ань Миний талбайн 1989 онд болсон аймшигт үйл явдлын тухай үзмэрүүд бүхий Хонгконгод байрлах музейд цагдаа нар "дайран орж", үзмэрүүдийг нь хураажээ. Түүнчлэн музейг ажиллуулдаг “Хонгконг холбоо” бүлгэмийн дөрвөн гишүүнийг баривчилсан гэнэ. Тэдний нэг нь 2019 оны бослогын дэмжигч, идэвхтэн Чоу Хан Тун аж.

Тэднийг Хонгконгийн шинэ үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр баривчилсан бөгөөд тус хэрэгт дээд тал нь бүх насаар нь хорих ял шийтгэдэг.

“Хонгконг холбоо” бүлгэм жил бүр Тянь Ань Миний талбайн үйл явдлыг дурсах арга хэмжээ зохион байгуулдгаараа ард иргэдийн дунд танил билээ.

Музей өнгөрсөн зургадугаар сард хаагдсан ч энэ долоо хоногт Хонгконгод шинээр байгуулагдсан үндэсний аюулгүй байдлын хэлтсийнхэн ийнхүү баривчилгаа хийж, үзмэрүүдийг хураасан байна.

Үйл явдал болохын өмнө цагдаа нар тус бүлэглэлээс бүх гишүүдийнхээ хувийн мэдээлэл, санхүүгийн орлого, зарлагын мэдүүлгийг өгөхийг шаардсан байна. Гэвч энэ долоо хоногт шаардлагын хугацаа дууссан нь цагдаа нарын музей рүү дайрах шалтгаан болсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-10 107.77.211.20

Пээ базарваань? Хонгконгийн цагдаа нар ямар мундаг юм бэ? Бээжинд очоод Тянь Ан Минийн талбай дахь музейг дайрч чаддаг? ??

Avatar

Зочин 2021-09-10 66.181.181.230

гарчигийг нь уншихаар тэгж ойлгогдлоо. Доторх агуулгыг нь уншихаар огт өөр ухагдахуунтай байна. Энэ сайтын сэтгүүлч болон редакторууд бүрэн дунд боловсрол эзэмшээгүй бололтой.

Avatar

Зочин 2021-09-10 158.69.35.227

!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Bold o 2021-09-10 223.62.202.219

Энэ доор Амар гэж ху. жаа коммунист зайл аа.хэзээ чамтай найз болчихоов…

Avatar

уугуул 2021-09-10 66.181.161.96

4-р анги арын хаалгаар төгссөн юмуу хаашаа юм….гарчгаа алдаатай бичихдээ яахав дэ…

Avatar

Зочин 2021-09-10 146.115.161.230

Эхлээд өөрөө ‘гарчигаа ‘ гэчих дүхүү

Avatar

Зочин 2021-09-10 64.119.19.63

Хэ хэ хэ тэгэх үү гэж бич. Дүхүү гэдэг үг Монгол хэлэнд байхгүй

Avatar

Зочин 2021-09-10 146.115.161.230

Зссс энийг ойлгож цөхөөд байх юу байна. Сүртэйшт тээ

Avatar

Товчлолыг тайлбарлав 2021-09-10 202.21.107.83

Зссс = За сүржигнэчих юм
Сүртэйшт тээ = Сүртэй шүү дээ Тийм ээ

0 0
Avatar

Зочин 2021-09-10 202.21.107.105

ГОНКОНГИЙГ НУХЧИН ДАРАХГҮЙ БОЛ ЯМАР ЮМНЫ ИХ ХЯТАД БАЙХАВ ДЭЭ…АРЬСЫГ НЬ ХУУЛМУУ АНУ-Н ГАР ХӨЛИЙГ..

Avatar

Зочин 2021-09-10 174.95.179.29

ӨВӨР МОНГОЛОО АВЦГААЯ !!!

Avatar

Зочин 2021-09-10 192.82.75.89

Ямар дебиль гарчиг өгдөг нус вэ. Уул нь ийм баймаар (Гонконг дахь "Тян Ань Миний Талбайн явдлын музей"-рүү цагдаа нар дайран оржээ.)

Avatar

123456 2021-09-10 49.0.142.18

Улаантнууд ийм л зэрлэг балмад байгаа юм даа

Avatar

Amar 2021-09-10 64.119.22.209

Найзаа Тянь Ань Мин талбай дээр жагсагчдын нэг шаардлага нь Гадаад Монгол буюу БНМАУ.г хятадад нэгтгэхийг шаардацгааж байсныг мэдэх үү?

Avatar

очин 2021-09-10 64.119.22.193

Харин дүр эсгэсэн ардчилагчид бол эх орноо хэнд ч худалдахад бэлэн, урвагч, гадаадын үл бүтэх этгээдүүдэд худалдагдсан хүмүүс гэж хэлж болохоор байгаа шүү. .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж