Калифорнид ассан түймэр Өмнөд Тохое нуур хотын зарим хэсэгт нэвтэрснээр хэдэн мянган иргэд гэр орноо орхин зугтахад хүрсэн байна. Гэвч хотоос гарах гэсэн иргэдийн урсгал замын түгжрэл үүсгэж, автомашинууд хоёр цаг гаруй хугацаанд хөдөлгөөнгүй зогссон гэнэ.
Эрүүл энх, амьд үлдэхийн тулд машиндаа багтах эд хогшлоо авч, гэр орноо орхин одож буй иргэд зам дээр удаан хугацаанд хөдөлгөөнгүй зогсож, тэнгэрээс үнс цас шиг орохыг хараад суух сэтгэлийн асар их дарамттай, стресстэй байсан гэнэ.
Харин тэдний нэг, өвгөн хийлч Мел Смодерс машинаасаа бууж, хүмүүсийн стрессийг бага ч гэсэн нимгэлэхээр шийдсэн байна.
Цахим орчинд нийтлэгдсэн зарим дүрс бичлэг дээрээс харахад буурал үстэй Смодерс шар жийп машинаа налан зогсоод, урын сангаасаа ая барьж, иргэд түүнд баяр хүргэж байгаа харагдана.
Түүний хөгжим зарим жолоочийн сэтгэлийг хөдөлгөж, талархал хүлээсэн бол зарим нь Смодерсийг Титаник кинон дээр онгоц живэх үед хөгжмөө тоглосоор байдаг хөгжимчидтэй адилтган харжээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ