Польш улсаас Монголд суугаа Элчин сайд К.Бойког хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

Польш улсаас Монголд суугаа Элчин сайд К.Бойког хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр (2021.09.10) Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Кшиштоф Бойко Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскагийн Польш Улсад айлчлах урилгыг гардуулав. Тэрбээр, энэ айлчлал нь хоёр талын нийтлэг сонирхол, хөгжлийн чиглэл болох парламент хоорондын хамтын ажиллагаа, мөн эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцах, санал солилцох боломж бүрдэнэ хэмээснийг уламжлав.

Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглээд Монгол, Польшийн харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг, энэ үйлсэд Польшийн Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна гэв. Тэрбээр, Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевскагаас Бүгд Найрамдах Польш Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээн авч, энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаанд соёл, боловсролын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж ирснийг бид өндрөөр үнэлдэг гэв.

Талууд хоёр улс хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлөвлөгдөж буй харилцан айлчлал зэрэг асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж