Долоон хүний эмчилгээний зардлыг буцаан олгожээ

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

Долоон хүний эмчилгээний зардлыг буцаан олгожээ

Долоон хүний эмчилгээний зардлыг буцаан олгожээ

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс өөрийн зардлаар эм тариа худалдан авч эмчилгээнд хэрэглэсэн хүмүүсийн буцаан олголтыг өгчээ. Тус төв нь Covid-19 халдварын батлагдсан тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байхдаа өөрийн зардлаар ремдесивир тариаг худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн долоон хүний 3,745,285 төгрөгийг буцаан олгожээ. Учир нь эмчлэгч эмчийн хэлсний дагуу өвчтөнүүд  дээрх тариаг өөрсдийн зардлаас гаргажээ. Даатгуулагч нь  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-тай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авахдаа Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-аас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг байна.

ЭМДЕГ-ын мэдээлснээр гэрээний дагуу өвчтөний түүх дээр бичигдсэн тусламж үйлчилгээний зардлыг даатгуулагч нь өөрөөс гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухайн Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах юм. Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний түүхэнд бичигдсэн эм, тариаг иргэнээс өөрөөр нь гаргуулсан тохиолдолд ЭМД-ын тухай хуульд заасны дагуу буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлэхийг тус газраас санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж