Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн хяналтын албанаас 25 тонн тахианы махыг устгалд оруулжээ. Тодруулбал, тээвэрлэлтийн горим алдагдаж, хөргүүр нь эвдэрч ажиллаагүйн улмаас муудсан тахианы махыг шинжилгээнд өгөхөд муу хариу гарчээ. Устгалыг энэ сарын 8-ны Засаг даргын захиргааны зөвлөлөөс гаргасан устгалын комиссын шийдвэрийн дагуу дээрх арга хэмжээг авчээ.
Мэргэжлийн хяналтын алба хаагчид хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй энэ мэт хүнсний бүтээгдэхүүнийг нарийн шинжилгээнд хамруулан хариу арга хэмжээг шуурхай авч байгаа юм.
Холбоотой мэдээ