З.Нарантуяа, Д.Гангабаатар нар ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэв | News.MN

З.Нарантуяа, Д.Гангабаатар нар ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэв

З.Нарантуяа, Д.Гангабаатар нар ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэв

З.Нарантуяа, Д.Гангабаатар нар ҮХЦ-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэв

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан ч бүтэн хоёр жил гаруйн хугацаанд нөхөн томилгоог хийж чадаагүй өдийг хүрэв. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүний томилгооны сонгон шалгаруулалтыг зарласан ч шүүгчдийн олонхын санал авч чадаагүй учраас сонгон шалгаруулалтыг дахин зарлажээ. Тодруулбал, “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр цахим хуудаст байршуулж, 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийг дуустал нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авсан байна. Дээрх хугацаанд таван иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлжээ.

Түүний дотор УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Гангабаатар, Ж.Батзоригт, Б.Нармандах, А.Оюунчимэг нарын таван хүн материалаа ирүүлжээ.

Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт:

НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТ

 

д/дОвог, нэрТөгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилАжилласан байдал
1.Жүгдэрнамжилын

Батзоригт

Хууль цаазын дунд сургуулийг хуульч, Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улаанбаатар эрдэм судлал дээд сургуульд хууль зүйн магистр хамгаалсан.Зөвлөлтийн 3-р трестэд слесарь, 31 дүгээр дунд сургуулийн орос хэлний танхимд лаборант, Сүхбаатар аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, хуулийн зөвлөх, “Хулан” ХЭАА-н хуулийн зөвлөх, “Дэлгэрхаан” ХЭАА-н хуулийн зөвлөх, “Сантхаан” ХЭАА-н хуулийн зөвлөх, “Шинэ дэлхий” ХХК-ийн хуулийн зөвлөх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
2.Дашбалбарын

Гангабаатар

Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, багш, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, Нидерланд улсын Утрехтын их сургуулийн хуулийн сургуульд зочин судлаач, Их Британи улсын Queen’s University of Belfast зочин судлаач, АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, Япон улсын Нагояагийн их сургуульд профессор
3.Загдхүүгийн

Нарантуяа

ЗХУ-ын Иркутск хотын УИС-ийн хуулийн факультетийг эрх зүйч, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. ЗХУ-ын  Иркутск хотын УИС-д хууль зүйн магистр, АНУ-ын Колумбын Их сургуулийн олон улсын сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан.Монгол банкны хяналт шалгалтын газарт ажилтан, хянан шалгагч-хуульч, Монгол банкны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, захирал, хяналт шалгалтын газарт орлогч захирал, Монгол шуудан банкны бодлого зохицуулалт хариуцсан дэд захирал, Хадгаламж банкны эрсдэлийн удирдлага хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч, “Парита энд партнерс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, УИХ-ын даргын ажлын албанд зөвлөх, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитрт арбиртч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн
4.Бадарчийн

Нармандах

Цэцэрлэгийн багшийн сургуулийг сурган хүмүүжүүлэгч багш, Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академийн эрх зүйн онолын тэнхимд багш, ахлах багш, ДХИС, ХСИС-ийн төр, захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Үндэсний тагнуулын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, ТЕГ-ын Тамгын газрын захиргаа, эрх зүйн хэлтсийн ахлах ажилтан, хэлтсийн дарга, орлогч
5.Аюушийн

Оюунчимэг

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.  МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан.Эрдэнэт хотын шүүхэд шүүгч, Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд засаг даргын зөвлөх, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Улсын нотариатын конторын дарга, Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч, Монголын хуульчдын холбооны бодлого зохицуулалтын газрын дарга, “ОМН партнер шип” өмгөөллийн нөхөрлөлийн захирал, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч, ХЗДХЯ-ын харьяа Хууль зүйн туслалцааны төвийн захирал
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-10 202.9.46.35

Сарандаваа авгай, Осоржамаа гэж хоёр хүнийг оруулчихаач наадахдаа. Солонгос хүүхний б**с үнэрлэдэг хүн хүртэл байдаг биз дээ.

Avatar

Иргэн 2021-09-10 139.5.219.73

Нарантуяа намчирхаад буруу шийдвэр гарганаа.

Avatar

Зочин 2021-09-10 202.55.182.178

З.Нарантуяа гэж Элбэгдоржын хятад бүлэглэлийн авгай ч дээ . Энэ хүнийг сонговол Монгол улс буруу замаар явж байна гэсэн үг .

Avatar

Багш 2021-09-10 76.218.104.85

Гангабаатар профессорыг дэмжиж байна! Мэдлэгтэй, шударга багш!

Avatar

Зочин 2021-09-10 158.69.35.227

!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-10 73.231.128.120

Энэ хүмүүс өөрсдөө нэрээ дэвшүүлсэн юм уу

Avatar

ЗОЧИН 2021-09-10 202.126.89.219

ХОГЫН ХАХУУЛЬЧИН ХҮҮХЭН .

Avatar

зочин 2021-09-10 103.57.94.115

Энэ нөхдүүд хуйвалдахгүй, жинхэнэ Үндсэн хуулийн манаанд цэвэр зогсч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Нармандах нэр цэвэр болов уу гэж харж байгаа ч Гангабаатарыг нам далд дэмжиж зүтгүүлж байгаа болов уу гэж бодохоор шударга ёсны итгэл үнэмшил тиймхэн санагдаж байна. Их хурлын гишүүн асан Нарантуяа уг нь мэдлэг, ёс зүйн хувьд шалгуурт тэнцэж мэдэхээр ардчилсан намын ганц өнгөлдөг ч улс төрч болж байна. Харин Оюунчимэг гуай бол хуулийн байгууллагад удирдах ажил хийж байсан ч сайжрал гараагүй.

Avatar

zochin 2021-09-10 66.181.161.33

Harantuyag demjij BNA tord bkh estoi shudraga bolovsroltoi togtuun zarchimch emegtei bulkhai bulaig khiikhgvil khvn

Avatar

Зочин 2021-09-10 192.82.68.84

Hehe

Avatar

ЗОЧИН 2021-09-10 202.126.89.220

НАРАНТУЯА АВГАЙГ БОЛЬЖ ҮЗ !!! ТАРВАГЫН н**ш !!!

Avatar

ЗОЧИН 2021-09-10 64.119.16.153

ДЭЭД ШҮҮХ ОДОО ХҮН ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ӨМНӨ ДЭВШСЭН ХҮМҮҮСЭЭС БОЛОМЖИЙН ХҮМҮҮС САНАЛ АВААГҮЙ. ТА БҮХЭН ЯМАР ШҮҮЛТҮҮРЭЭР ОРУУЛОААД БАЙГАА ЮМ БЭ. БУРХНЫ НОМ, ШИНЖЛЭХ УХААНД АЛЬ АЛИНД НЬ ГЭГЭЭРСЭН, ШУДАРГА ГОЛЧ, УДАМ УГШИЛ САЙТАЙ ГАНГАБААТАРЫГ ДЭВШҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ. НАРАНТУЯА ЭХЛЭЭД ОВОО ЮМ ШИГ БАЙСАН СҮҮЛДЭЭ УЛС ТӨРИЙН ШИЗОТОЙ БОЛЧИХСОН. ТЭНД ОЧООД АН-ЫН ТАЛ ГЭЭД БАЛАЙРНА ХЭРЭГГҮЙ.ЮУН БАТЗОРИГТ, А.ОЮУНЧИМЭГ ВЭ, ТЭР НӨХДИЙГ ИЧИЖ АМЬДАР ГЭЖ ЗӨВЛӨЕ.

Avatar

Zochin 2021-09-10 125.174.209.139

Сурсан мэдснээрээ ажлын туршлагаараа З.Нарантуяа, Гангабаатар 2 л гэхээс бусад нь юу вэ . Цүнх баригчид юм биш үү. Слесарь ч гэх шиг , цэцэрлэгийн багш ч гэх шиг түрүүчийн галч юу юу гээд худлаа бүлтрээд явааг таминь та нар харж байгаа биздээ. Сурдаг сурдаг цагтаа сурж чадаагүй хүмүүсээс ямар ч шинэ сэргэг юм гардаггүй юм даа. Төрийн алтан босго тиймхэн намхан болсны гайгаар Улс орноо ямархан хүмүүсийн гарт атгуулсан байгаагаа нэг харчих.

Avatar

Зочин 2021-09-10 202.9.40.225

ҮХЦ-д улстөрчид хэрэггүй дээ.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2021-09-10 192.82.71.38

АН-д өлгөөд авъя гэвэл энэ Нарантуяа байгаа юм.Цэцэд гэхээсээ АН-даа удирдах албан тушаалд очоод цаашлаад төрд удирдах алба хаших бэлтгэлтэй хүн дээ. ЦЭЦЭД ОЧВОЛ БАРАГ ЗЭВРЭНЭ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Zochin 2021-09-10 64.119.29.2

З.Нарантуяа бол мэдлэг боловсролтой эмэгтэй, тиймээс ҮХЦ-ийн гишүүн болох бүрэн боломжтой.

Avatar

йы 2021-09-10 82.13.185.69

ҮХЦ-д Одбаяр, Цогтоо нарын инээдтэй гарууд суудаг гэхээр л ямар байгууллага вэ гэдэг нь тодорхой мэт санагддаг. Иймд, одоо ҮХЦ-д бараг хэн ч шинээр гишүүнээр элсэхэд эднээс дээр улсууд л очиж таарах биз.

Avatar

Зочин 2021-09-10 202.126.90.90

Манай сэтгүүлч нар гэж аливаа үгийг хачин муухай болгож товчилж бичих юмаа.Үндсэн хуулийн цэц эсвэл цэц гээд бичиж болно доо.Дашбалбар гуайн хүү Гангабаатарыг дэмжиж байна.Аав нь эх оронч шударга хүн байсан болохоор үр удамд нь дагах байлгүй дээ.Ер нь тэгээд ч өөрийг нь буурьтай,боловсролтой залуу гэлцдэг юм билээ.

Avatar

shudarga xyylich 2021-09-10 202.126.90.131

xaragddag shigee bdag bol demjix l blaa. daanch tiim xyn bish shyy de. gangabaatar chamd es zui, uxamsar bdag bol neree tatax baix gej itgej bn.

Avatar

Зочин 2021-09-10 192.82.72.26

гангабаатарыг дэмжиж байна

Avatar

Д.Ө 2021-09-10 66.181.190.213

Гангабаатарыг дэмжиж бна.Эх оронч хүний хүү аавыгаа дуурайсан нь мэдээж.Боловсрол мэдлэг бол ярих юмгүй мундаг гэсэн.

Avatar

Д.Ө 2021-09-10 66.181.190.213

Гангабаатарыг дэмжиж бна.Аавыгаа дуурайсан сайн хүн монголоо гэсэн сэтгэлтэй хүн бж таарна.Бловсрол мэдлэг бол ярих юм бхгүй мундаг гэсэн.

Avatar

Зочин 2021-09-10 86.154.196.91

ҮХЭЦ- гишүүнээр гэнэ үү?

Avatar

Зочин 2021-09-10 89.85.156.2

Юун нэр дэвших харин татан буулгах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж