Хэлмэгдэж шийтгэгдсэн гэх иргэдээс 31357 иргэнийг цагаатгажээ | News.MN

Хэлмэгдэж шийтгэгдсэн гэх иргэдээс 31357 иргэнийг цагаатгажээ

Хэлмэгдэж шийтгэгдсэн гэх иргэдээс 31357 иргэнийг цагаатгажээ

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурал  1996 онд гаргаж, түүнээс хойш 26 дахь жилдээ улс төрийн хэлмэгдсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Өнөөдөр /2021.09.10/ ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын  комиссын дарга С.Одонтуяа нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Өнөөдрийн байдлаар улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн гэх иргэдээс  31357 иргэнийг цагаатгасан байна. Хэлмэгдэгcдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр жил бүр  ном, бүтээлийг хэвлүүлэн гаргадаг бөгөөд 2021 онд “Дилов хутагт Жамсранжавын дуртгал” ном, “Завхан аймгаас улс төрийн хилт хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан хүмүүс” эмхэтгэлийг хэвлэн гаргаж олон нийтийн хүртээл болгожээ. Улсын хэмжээнд дээрх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй объектыг байгуулсан байна.

Мөн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр  УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд энэ үеэр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-10 59.153.114.142

АН нэрээр халхавч хийсэн, хамгийн болчимгүй, харгис этгээдүүдээс өмч хувьчлал, Оюутолгой, хүний эрхийн талаар гэх мэт олон чиглэлээр өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байгаа орчин үеийн хэлмэгдүүлэлтийг авч үзэх, тэмцэх нь нийгмийн захиалга болоод удаж байна. Өмнөө барьдаг мод нь МАН-ыг коммунист гэж доромжлох. Монголд коммунист нам байгаагүй, МАН Социал демократ нам, түүгээр барахгүй Монголыг орчин үеийн хөгжилд хөтөлсөн Ю.Цэдэнбал коммунист нам гэж нэрлэхийг шууд няцааж байжээ.

Avatar

Зочин 2021-09-10 195.176.3.24

>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-10 66.181.161.115

"Хэлмэгдсэн ГЭХ" – ??? Мөн их тохуурхаж байнаа??!! "гэх" гэдэг нь "Яг үнэндээ бол тийм биш, тийм гэж өөрийгөө хэлдэг, тийм л гээд байгаа болохоос" гэсэн эргэлзсэн утгатай хэллэг шүү!! Коммунистууд гэж "Баас хатсан ч өмхийгөө тавихгүй" гэдэг үнэн юм даа!!!

Avatar

Зочин 2021-09-10 64.119.22.193

AН-ын зарим нөхөд, шинэ үеийн хэлмэгдүүлэлт эхлүүлж ,бүүр тарчлаан зовоох хууль бус аргаар бусдад хийгээгүй хэрэг хүлээлгэх гэх мэт ёс бус үйлдэл хийсэн юм биш үү.,Тэдний дунд бусдыг хилсээр доромжлох, гүтгэх гүжирдэх, нэр төрийг гутаах харлуулах, элдэв муу аргаар улс төрийн сөргөлдөөн үүсгэх ,нийгмийн дэг журам эмх цэгцийг алдагдуулах , эмх замбараагүй дэг журамгүй байдал үүсгэхийг хичээгч ёстой хэлмэгдэл хийж болзошгүй, аймшигт, ёс зүйгүй үл бүтэх хүмүүс олширсон байна шүү.

Avatar

Зочин 2021-09-10 43.242.243.218

Одоо энэ хэлмэгдлээр улс төр хийдгээ зогсоох хэрэгтэй. Цагаадаад дууссан. Харин шинэ үеийн хэлмэгдлийг ярих цаг болж байнаа.

Avatar

Зочин 2021-09-10 192.82.72.159

Одоо больё оо. Энэ цагаатгал гэдэг чинь цаг хугацаагүй үргэлжлэх юм тэр балай Одонтуяа авгай донгосоод байна лээ. Хүмүүсээс татвар гэж хурааж аваад зальтай этгээдүүдийг тэтгэх ээ зогсоо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж