АНУ-ын цэргүүд гарснаас хойш анх удаа гадаадууд Кабулыг орхилоо | News.MN

АНУ-ын цэргүүд гарснаас хойш анх удаа гадаадууд Кабулыг орхилоо

АНУ-ын цэргүүд гарснаас хойш анх удаа гадаадууд Кабулыг орхилоо

АНУ-ын цэргүүд гарснаас хойш анх удаа гадаадууд Кабулыг орхилоо

АНУ-ын цэргийн сүүлийн онгоц өнгөрсөн сарын 31-нд Кабулыг орхисноос хойш Афганистанаас анх удаа олон улсын тусгай үүргийн нислэг хийж, Нэгдсэн Вант улсын иргэд тэргүүтэй хэдэн арван гадаад иргэн Катарт очжээ.

Тухайлбал, Катарын нийслэл Доха хотод өчигдөр, өнөөдөр/2021.9.9, 10/ хоёр ч удаа тусгай үүргийн нислэг газардсан гэнэ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен сүүлд Катарт айлчлахдаа тусгай үүргийн нислэг үйлдэж, АНУ-ын иргэдээ татан авах ажиллагаанд хамрагдаж чадаагүй иргэд, холбоотнуудаа татахад дэмжлэг үзүүлэхээ амласан юм.

Учир нь яаруу сандруу хоёр долоо хоног үргэлжилж, амласан хугацаандаа амжихын тулд хүчээр шахуу дуусгасан АНУ-ын иргэдээ татаж авах ажиллагаанд 100 гаруй америк иргэн, хэдэн зуун америкчүүдтай хамтран, тэдний төлөө ажиллаж байсан афганчууд багтаж чадалгүй эрсдэлтэй байдалд үлдсэн байна.

Харин эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр өчигдөр/2021.9.9/ нийт 113 хүн Катарт ирсний 13 нь Нэгдсэн Вант улсын иргэд аж. Мөн АНУ-ын баталснаар дээрх нислэгт хэд хэдэн америк иргэд, Канадын 43, Нидерландын 13 иргэн  дээрх нислэгт багтаж, аюулгүй газарт очжээ. Иймд олон улс Катарыг дээрх нислэгийг зохион байгуулсанд талархаж, нарийн төвөгтэй дипломат ажиллагааг чадварлаг зохицуулсанд сайшааж байна. Түүнчлэн АНУ-ын талаас иргэдийг нь гаргахад мэргэжлийн, бизнес түнш мэт хамтран ажилласанд талибуудад талархал илэрхийлсэн байна.

Талибууд сэтгүүлчдийг аймшигтай зоджээ

Тусгай үүргийн нислэгээр Катарт очсон иргэдийн дунд хоёр сэтгүүлч байсан нь хувцсаа тайлж, Кабулд байдал хэр байгааг биеэрээ харуулжээ. Тэд энэ долоо хоногт болсон жагсаалыг сурвалжилж яваад талибуудада баривчлагдаж, хэрцгийгээр зодуулсан гэнэ.

Тэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жагсаалыг сурвалжилж явахдаа баривчлагдсан гэнэ. Зураглаач Ниматулла Накди “Нэг талиб миний толгой дээр гишгээд шал мөргүүлж байсан. Тэгээд бөөнөөрөө нийлж нүүрлүү минь олон удаа өшиглөсөн. Би өөрийгөө үхэх нь л гэж бодож байлаа” гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: CNN BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-10 66.181.187.221

Сайн хашраадаг юм бн! Манайд ингэмээр сэтгүүлч нэртэй шантаажаар мөнгө ологч, матаач, ховч, мушгин гуйвуулагч мөн ч олон бий дээ!! Тэднийг талибуудад өгөх юмсан! Ккк.

Avatar

Зочин 2021-09-10 195.176.3.24

***** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-10 146.115.161.230

Зодож зодуулж байсан хүн мэднэ дээ. Улайгаад шарлаад ногоороод дуусдагийн. Ингэтэл нүдүүлсэн юм бол ядаж гувруутаж хавдмаар юм. Зүгээр будчихсан юм биш үү

Avatar

ZOCHIN 2021-09-10 159.196.80.247

TALIBANCHUUD BOL MUNHIIN HUCHIRHIILEGCHID.

Avatar

Зочин 2021-09-10 203.91.115.47

Qatar chuud ugaasaa talibaniig heden 10 n jil sanhuujuulsen bizde, tegeel tsaaduul ni tatgalzaj chadaagui hereg

Avatar

Bi 2021-09-10 139.5.218.215

Нэгдсэн Вант улс????????

Avatar

Зочин 2021-09-10 146.115.161.230

UK

Avatar

zochin 2021-09-10 202.179.24.175

Сэтгүүлч ээ. гадаадууд гэж үг байхгүй шүү. Гадаадынхан, гадаад улсын иргэд гэж бичнэ. Эх сайхан монгол хэлээ хайрлая .

Avatar

Зочин 2021-09-10 103.14.37.6

Юун сүртэй юм, хэд дэвсээ л биз, манай цагдаагийн хажууд бол илээд л өнгөрч …

Avatar

Amar 2021-09-10 64.119.22.209

Манай цагдаа нарт балбуулбал аль хэдийн аллах тэнгэртээ залрах юм байна даа.

Avatar

Зочин 2021-09-10 64.119.22.193

Монголд ардчиллын буянаар харин аюултай гэмт хэрэг тарьдаг аймшигт гэмт хэрэгтэнгүүд л олширч байгаа шүү.Харин цагдаа нар дэндүү хүлцэнгүй, хууль дүрэм нь дэндүү сул, ард иргэдийн эрх ашиг амь насыг хамгаалах гэдэг нь өчүүхэн гэх хэлж болмоор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж