Энгийнийг ухаалгаар Мобиком | News.MN

Энгийнийг ухаалгаар Мобиком

Энгийнийг ухаалгаар Мобиком

Эрхэм хүндэт хэрэглэгч, хамтрагч танаа,

Мобиком Корпорацийн түүхийн нэг хуудас хаагдаж, дараагийн шинэ бүлэг рүүгээ ороход бэлэн боллоо. Бид 25 жилийн ойн эдгээр өдрүүддээ рибрэндинг хийж, шинэ философи, шинэ лого, шинэ өнгө төрхтэйгөөр дижитал эриний аяллаа цааш үргэлжлүүлэх гэж байна. Өнөөдрийн хувьд манай лого, гадаад төрх өөрчлөгдөж буй боловч бид компанийн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсээ шинээр тодорхойлохоос эхлээд салбаруудаа шинэчлэх, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, үйлчилгээгээ хурдасгах, шинэ технологи, арга барил турших зэргээр өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй хийсээр байгаа билээ.

Бид яагаад рибрэндинг хийж байгаа вэ?

Бидний хүрээлэн буй орчин нөхцөл, нийгэм, соёл тасралтгүй өөрчлөгдөж, хүн төрөлхтний амьдралын хэв маяг шинэ хэлбэр буюу New Normal-д шилжиж байна. Ялангуяа Ковид-19-ийн тархалтын үед уламжлалт арга барилаасаа салж, шинэ арга барилыг эрэлхийлэх нь дэлхий нийтийн зайлшгүй шаардлага болсон. Бид сүүлийн 2 жилд шинэ боломжуудыг эрэлхийлж, Дижитал хувьсалд тулгуурласан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр ажиллаж, Monpay, VOO үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлсэн. Мөн компанийн нийгмийн хариуцлагын төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, хэрэглэгч, хамтрагчидтайгаа хамтын үнэ цэн бүтээх зорилгоо биелүүлсээр байна. Бид цаг үе, нийгмийн өөрчлөлтөд дасан зохицож, урсгалыг дагах бус, өөрсдөө өөрчлөлтийг эхлүүлэхээр шийдсэн нь энэ юм. Монголын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын түүхийг 25 жилийн турш амжилттай бичилцсэн компанийн хувьд цаашид ч шинэ технологи, шинэ бизнесээр дамжуулан хүмүүсийн амьдралыг илүү энгийн, хялбар болгохыг зорьж байна.

Мобикомын рибрэндинг нь манай компанийн үе үеийн ажилтнууд төдийгүй хэрэглэгч, харилцагч та бүхний хувьд ч сэтгэл хөдлөм өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэж байна. Бид хэрэглэгчдээ үнэн сэтгэлээсээ ойлгож, хязгааргүй хүсэл тэмүүлэл, мөрөөдлөөр тань хамт аялж, технологийн гайхамшгийг шингээсэн энгийн бөгөөд ухаалаг хэрэглээг өдөр бүр мэдрүүлэхээр хичээнгүйлэн ажиллах болно. Та бүхэн өнөөдөр 20:20 минутаас Монгол HD телевиз дээр сувгаа тааруулж, “ШИНЭ МОБИКОМ – БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА” арга хэмжээг шууд дамжуулалттайгаар хүлээн авч үзээрэй.

Техник технологийн хязгааргүй ертөнцөд Мобикомтой хамт аялсаар байгаа та бүхэндээ баярлалаа.

Хүндэтгэсэн

Тацуяа Хамада

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-10 202.55.182.178

Дамскны зураг юм уу энэ улаан юм нь . Ховх сорно доо мобиком .

Avatar

Зочин 2021-09-10 158.69.35.227

!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зо 2021-09-10 202.9.47.2

Луйварчид өчигдөр шоронгоос гарсан нөхдүүд удирдаад шиг хууран мэхэлсэн маркетенг явуулдаг луварчид

Avatar

Зочин 2021-09-10 66.181.181.252

Khamada guai, ene logo udur tutam shig baina.

Avatar

Зочин 2021-09-10 66.181.181.230

Сүлжээ чинь маш их гацдаг, тэгсэн мөртлөө төлбөрөө бүтэн авдаг.

Avatar

Зочин 2021-09-10 202.21.109.57

MObi pesdaa nar shuululaj baigaa bol ooriinhoo golgor tarhind l gomdodoo l** untei gazar mobi hudaldaa hogjilin bank 2 shig l** gazr bhgui shuu

Avatar

Зочин 2021-09-10 122.201.21.13

даамсагтай оператор , хаха, жапан хүний нүдээр монголыг ингээл харчихдаг байх нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж