ЭМЯ: Зөвхөн PCR-аар батлагдсан тохиолдлыг мэдээлж байгаа

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Зөвхөн PCR-аар батлагдсан тохиолдлыг мэдээлж байгаа

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг хүргэж байна. /2021.9.10/


ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, September 9, 2021

Эрүүл мэндийн яам батлагдсан тохиолдлыг дарж мэдээлдэг талаар Ньюс агентлаг мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбоотой болон бусад цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжилтнүүд тайлбар хийж байна.

ЗӨВХӨН PCR-ААР БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫГ МЭДЭЭЛЖ БУЙ УЧРААС ЭМЯ ТОХИОЛДЛЫГ НУУСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:

-Батлагдсан тохиолдлын тоог дарж мэдээлж байгаа тухай мэдээлэл гарсан. Монгол Улс олон улсын стандартын дагуу статистик мэдээгээ боловсруулж хүргэдэг. ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Түргэвчилсэн оношлуурт суурилж эмчилгээнд оруулж байгааг иргэд мэднэ. Учир нь халдварын мутацилагдсан хувилбарын тархалт өсч байгаа. Тиймээс түргэвчилсэн оношлуурт суурилж эмчилгээнд оруулах болсон. Гэхдээ олон улсад түргэвчилсэн шинжилгээг PCR-аар заавал баталгаажуулж байгаа учраас Монголд ч мөн адил 3-4 хоногт баталгаажуулж хоногийн статистиктаа оруулж байгаа.

Covid-19-ийг илрүүлэх шаардлагагүй шинжилгээнд 500-700 сая төгрөг зарж байгаа. Тиймээс шинжилгээний цэгийг хасч, шаардлагагүй тохиолдолд шинжилгээ авахаа больсон.

Мөн түргэвчилсэн шинжилгээний тест хариу нь худал гарах тохиолдол ч байгаа учраас шинж тэмдгээр оношилж, эмчлэх хувилбар руу шилжиж байгаа.

18-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭД ЕСДҮГЭЭР САРЫН 13-НААС III ТУНГ ХИЙЛГЭЖ БОЛНО

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд:

-Дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 69 хувь, II тунд 65 хувь нь хамрагдаад байна. 12-17 насны 258 мянга гаруй хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан. Хүүхдүүдийн хувьд вакцинжуулалтад 89.8 хувьтай хамрагджээ. "Томуугаас сэргийлье" уриан дор есдүгээр сарын 13-22-ны хооронд томуугийн эсрэг вакцинжуулалтын аяныг ЭМЯ-аас аян зохион байгуулна.

Covid-19 халдвараас урьдчилан сэргийлж томуугийн 360 мянган тун вакциныг Монгол Улсын Засгийн газраас худалдан авсан бол, 60 мянган тун вакцин тусламжаар орж ирсэн. Есдүгээр сарын дунд буюу ирэх долоо хоногийн томуугийн вакциныг эхэлнэ.

Томуугийн вакцинд хамрагдах иргэд бусад вакциныг хийлгэсэн тохиолдолд 21 хоногийн зайтай байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн сурагчдын хувьд эцэг, эхээс зөвшөөрлийн хуудас бөглөсөн тохиолдолд хийхээр төлөвлөсөн байгаа.

Харин бүүстэр тун буюу нэмэлт тунд 164 мянга 738 иргэн хамрагдаад байна. Мөн гадаадад зорчих иргэд ХӨСҮТ болон Интермед эмнэлгийн лабораторид нислэгээс 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдаж лавлагаа бичгийг дотоод, гадаадын хил дээр ашиглах боломжтой байхаар зохицуулалтыг хийжээ.

Холбоотой мэдээ

ЭМЯ бүртгэгдсэн халдварын тоог яагаад дарав?

ЭМЯ бүртгэгдсэн халдварын тоог яагаад дарав?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж