Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн төрийн өндөрлөгүүд цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн төрийн өндөрлөгүүд цэцэг өргөлөө

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн төрийн өндөрлөгүүд цэцэг өргөлөө

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга  Г.Занданшатар, Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ,  УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын  комиссын дарга С.Одонтуяа,  Нийслэлийн ИТХ-ын  дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан болон албаны бусад хүмүүс, хэлмэгдсдийн ар гэр, төрөл төрөгсдийн хамт  “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд  өнөөдөр /2021.9.10/ цэцэг өргөлөө.

Хэлмэгдүүлэлтийг 1922-1990 оны хооронд авч үздэг бөгөөд энэ хугацаанд бүрэн бус мэдээгээр 36 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар 31357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулаад байна. Үүнээс давхардсан тоогоор нийт 19434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлээд байна.

Мөн хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн, тэдний үр хүүхэдтэй хамтран олон хөшөө дурсгалыг бий болгож, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг тодруулсан олон ном тохимол, баримтат бүтээлийг олон нийтэд хүргээд байна. Улсын хэмжээнд нийт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй объектыг байгуулжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж