Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани Арабын нэгдсэн Эмират улсаас мэдэгдэл хийж, ард түмнээсээ уучлал гуйлаа.
Тэрбээр өнгөрсөн сарын 15-нд талибууд нийслэл Кабул хотыг эзэлмэгц огцорч байгаагаа зарлан нэн даруй дүрвэсэн билээ. Харин одоо тэрбээр өөрийгөө зугтахаас өөр ямар ч аргагүй байсан хэмээн тайлбарлаж, уучлал гуйж байна.
Ашраф Гани “Кабулыг орхин зугтах бол миний амьдралдаа хийсэн хамгийн хүнд шийрвар байлаа. Энэ бүх дайн тулаан, хичээл зүтгэлийг өөрөр төгсгөж чадаагүйд уучлаарай. Би ард түмнээ орхиж зугтахыг үнэхээр хүсээгүй боловч надад өөр арга огт байсангүй. Мөн би олон машин дүүрэн 169 сая ам.доллартай зугтсан гэдэг бол ташаа мэдээлэл юм шүү. Би үнэн хэрэгтээ илүү харгис, цус урсгасан тэмцэл болгохгүйн тулд зугтсан юм. Тэгээгүй байсан бол 1990-ээд оны иргэний дайн шиг гудамжинд мөргөлдөөн болж, олон олон гэмгүй номхон иргэдийн цус урсах эрсдэлтэй байсан. Би 20 жил ардчилсан, цэцэглэн хөгжсөн, тусгаар улс болгохын төлөө ажилласан. Гэвч өмнөх Ерөнхийлөгч нартай адилаар эмгэнэлтэй бүтэлгүйтсэндээ харамсаж байна” гэж ярьжээ.
Өдгөө 72 настай тэрбээр эх орноо орхин зугтсаныхаа төлөө маш их шүүмжлэл сонсож байгаа билээ. Мөн Гани өнгөрсөн сарын 18-нд Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ хэрвээ зугтаагүй байсан бол тэр дороо алуулах байсан, углаашаа тайлж, гутлаа өмсөх ч завгүй зугтсан учир их мөнгө авж явсан гэдэг бол худлаа хэмээн тайлбарлаж байлаа.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ