Ирэх есдүгээр сарын эхээр “Монголын барилгачдын өдөр”-ийг тэмдэглэхээр төлөвлөжээ. Өдөрлөг есдүгээр сарын 3-ны өдөр Барилгачдын талбайд болно. Өдөрлөгт Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга оролцох юм. Эл өдөр барилгын салбарын 2010 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж өргөмжлөл гардуулах юм. Шилдгээр шалгарсан 10 аж ахуйн нэгжийн тугийг Барилгачдын талбайн хүндэтгэлийн тавцанд мандуулах ажээ.
Д.Цэц
Д.Цэц