Чингэлтэй дүүргийн зарим байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа | News.MN

Чингэлтэй дүүргийн зарим байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа

Чингэлтэй дүүргийн зарим байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа

Чингэлтэй дүүргийн зарим байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа

Чингэлтэй дүүрэгт энэ онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цөөнгүй ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжиж буй 900 ам метр талбай бүхий тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Тодруулбал, тус дүүргийн дөрөвдүгээр хорооны 35 дугаар байрны хойд талбай, зургадугаар хорооны 32, 47 дугаар байрны дундах талбайд тохижилт хийсэн юм.

Тус хороодын автомашины зогсоолын хүрэлцээг сайжруулах, орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд 35 дугаар байрны хойд талбайд хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмж, явган хүний зам, иргэд амарч суух сандал зэргийг хийж, мод тарив. Мөн 32, 47 дугаар байрны дунд явган хүний зам, авто зогсоолын талбайг тохижуулсан. Тохижилтын ажлыг “Буяннэмэх интер” ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэн, иргэдэд хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-10 195.176.3.24

**** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

zochin 2021-09-10 147.161.192.92

Чингэлтэй 5-р хороо 17, 12, 2а байрнуудын гадна замууд хорооллын доторхи зам биш дөрвөн замын уулзвар болсноос гадна энд тэндхийн машины зогсоол болсноос оршин суугчид эрүүл мэндээрээ хохирч байгааг хотын дарга анхааралдаа авч арга хэмжээ авч өгнө үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж