Үхрийн мах долдугаар сараас хойш 14500 төгрөгөөс буураагүй

Хуучирсан мэдээ: 2021.09.10-нд нийтлэгдсэн

Үхрийн мах долдугаар сараас хойш 14500 төгрөгөөс буураагүй

Үхрийн мах долдугаар сараас хойш 14500 төгрөгөөс буураагүй

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр есдүгээр сарын 9-ний байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш тогтворжиж байсан ч наймдугаар сарын 1-нээс хойш махны ил задгай худалдааг хориглосноор үнэ өссөөр байгааг иргэд хэлж байгаа юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 12500-14500 төгрөг, хонь болон ямааны мах 9000-10500  төгрөгийн ханштай байгаа аж. Энэ нь долдугаар сараас хойш 1000-1500 төгрөгөөр өссөн ханш юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж байгаад иргэд бухимдалтай байна.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 70-90 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 1500 төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 6000 төгрөг, хонины ноос кг нь 2000-2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 8000-18000 төгрөг, бухын шир 25000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 10000-12000  төгрөгийн үнэ ханштай байна.

Харин "Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 11500-13000 төгрөг, цул нь 12500-15000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг 8500-15000 төгрөг, цул нь 10000-11000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 9500-11000 төгрөг, цул мах нь 10500-11000 төгрөг,
  • Адууны  мах 9500-11500 төгрөгийн ханштай байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж