41 сургуульд халдвар гарч, цахимаар хичээллэж байна | News.MN

41 сургуульд халдвар гарч, цахимаар хичээллэж байна

41 сургуульд халдвар гарч, цахимаар хичээллэж байна

41 сургуульд халдвар гарч, цахимаар хичээллэж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар цар тахлын үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мөрдөх түр журмыг баталсан.

Цар тахлын улмаас  танхимын сургалтаас цахимд шилжсэн цэцэрлэг орон нутагт 112, нийслэлд 18 байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд орон нутагт бүрэн цахимд шилжсэн 28, нийслэлд 13 сургууль байгаа аж.

Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны есдүгээр сарын 7-ны өдрийн мэдээллээр багш болон 12-оос дээш настай сурагчдын 90 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна.  Танхимын сургалтын үед цэцэрлэг, сургууль бүрд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний баг ажиллаж, тухайн сургалтын байгууллагын онцгой комиссын үүргийг гүйцэтгэн ажиллаж байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар цар тахлын үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд мөрдөх түр журмыг баталж, хэрэгжүүлж байгаа. Үүний  дагуу цэцэрлэг, сургуулийн орчинд дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжиж байгаа юм. Тухайлбал:

  • Тухайн нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн бүлгийн
  • Ангийн байрлалаас хамаарч тухайн давхар, жигүүрийн гурав хүртэл бүлэгт халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд тухайн давхар, жигүүрийн бүлгүүдийн
  • Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд цэцэрлэгийн бүх бүлгийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хувьд Covid-19-ийн тархалтын ногоон болон шар түвшинд байгаа аймаг, сум, тосгон, багт байршилтай сургуулийн хичээлийг танхимаар зохион байгуулна. Халдварын тархалтын улбар шар болон улаан түвшинд байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэгт байршилтай сургуулийн суралцагч таван өдөр танхимаар, таван өдөр танхимын бус хэлбэр (зайн)-ээр хичээллэж буй.

Харин дараах тохиолдолд танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжиж байгаа. 

  • Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй нэг бүлгээс халдварын тохиолдол батлагдах нөхцөлд тухайн бүлгийн
  • Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 12 ба түүнээс дээш насны хүүхэдтэй нэг бүлгийн гурав ба түүнээс дээш хүүхэд халдвар авсан тохиолдолд тухайн бүлгийн
  • Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш анги, бүлэгт халдвар бүртгэгдсэн тохиолдолд тухайн давхар, хэсэг (жигүүр) эсхүл хичээлийн байранд (өвчлөл гарсан анги, бүлгийн байршил болон хичээлийн байраас хамаарч корпусыг хаах) хичээллэж байгаа анги бүлгийн
  • Өөр хоорондоо хамааралгүй (нэг жигүүр, нэг давхар биш, анги болон багш солигддоггүй) гурав ба түүнээс дээш анги, бүлгийн дотор халдварын тохиолдол батлагдсан нөхцөлд сургуулийн танхимын сургалтыг зогсоож, долоо хоногийн хугацаатай зайн сургалтад шилжүүлж байгаа юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-10 109.70.100.24

==== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-10 66.181.161.115

Балчир үрсийг маань туршилтын туулай болгож байгаа юм биз дээ?!! Халдвар гарах тоолонд нь шат ахиулан хэсэг бүлгээр нь тусгаарлах аргаар нийтэд нь халдвар тараахад хэдий хугацаа орохыг тогтоох гэж байгаа юм байна?!!! Энх-Амгалан гэж боловсролын салбарын анхны мэдэгдэхүүнгүй сэтгүүлч мэргэжилтэй нөхөр яамныхаа мэргэжилтэн хэмээх түнтгэр хулгар банди нарын үгээр мугуйд юм хийж байна даа!!!

Avatar

Зочин 2021-09-10 64.119.19.36

Жонхуу ажил хийж шийдвэр гаргачхаад одоо түүндээ өөрсдөө ороогдоод сургууль цэцэрлэгт тархах нь тодорхой л байсан ш дээ хүүхдийн эрүүл мэнд амь наснаас илүү чухал хэрэгтэй зүйл байгаа л юм байна бусад оронтой харьцуулах шаардлага байсан юм уу хөнгөн тусах нь чухал биш халдварт өртөхгүй байх нь хамгийн чухал шүү гэсэн мөртлөө эсрэгээр нь шийдвэр гаргадаг түр бага насны хүүхдүүд хүлээж болох л байсан

Avatar

зочин 2021-09-10 202.55.188.94

93р сургууль өнөөдөр хавьтагч болсон гээд хаачихлаа. Хавьтагчийн хавьтагч гээд хаагаад байвал хичээл орохгүй юм бна.

Avatar

оюутан 2021-09-10 66.181.188.17

цаг хугацааны л асуудал бүгдэд нь илэрнэ шүү дээ

Avatar

Зочин 2021-09-10 202.21.124.131

энэ 41 сургууль биш байнашү зураг нь

Avatar

би 2021-09-10 172.58.60.187

41- н ширхэг сургууль
гээд байгаам болуу хөө ккк

Avatar

Зочин 2021-09-10 192.82.64.208

UIH-in gishuud bolon mulgui tolgoitoi erunhiilugch bolon erunhii sain nar munguu toolood l suuj baigaa baihdaa! ard irgediin zovlon deer l ter hoer erguu dagz mungu hiij suuj bayarlaj baigaa! ard irgedeeree bosoj Zasgiin Gazrig taraah heregtei! iim zambraagui, hariutslaggui, ajlaa hiij chaddaggui ZG-aar yu hiine? ard irgen uursduu barag enenees deer udirdaad avaad yavchij chadna shuu!

Avatar

Зочин 2021-09-10 66.181.176.59

Их дээд сургуудь 10 жил цэцэрлэгээ карантелаачээ малнуудаа

Avatar

Зочин 2021-09-10 202.9.40.210

Хүүхдүүд вакцин тариулаад нэмэр болсонгүй шив. Томчууд ч тэр.

Avatar

Зочин 2021-09-10 66.181.178.123

ЧАМД БООМЫН ВАКЦИН ТААРАХ БАЙХАА ХӨӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж